Та удирдагч уу, удирдуулагч уу

1008060013Дарийн утаа үнэрлэж, дайны талбарт хонож үзсэн генерал шиг чи бусдыг шийдэмгий, өөртөө итгэлтэйгээр захирах уу, аль эсвэл жаахан чангахан дуугарч, ширүүхэн харсан хүн бүрийн даалгаврыг дуулгавартай нь аргагүй гүйцэтгэх үү?

Хэрэв чи манай сонжооны асуултуудад хариулбал хэн болохоо төвөггүй мэдэх болно.

1. Мөнгө нь байсан бол чи гэрийн үйлчлэгчтэй болох уу?
А.
Тэгэлгүй яахав, бөөн чөлөөт цаг гарна шүү дээ!
Б. Гэрийн үйлчлэгчээр ч зогсохгүй, тогооч, хувийн жолоочтой болно.
В. Үгүй. Хар ажлаа бусдаар хийлгэх нь ичгэвтэр.

2. Та хоёрын хэн нь хэнийгээ эхэлж үнсэх вэ?
А.
Найз залуу маань эхэлж үнсэхийг хүлээнэ.
Б. Тухайн нөхцөл байдлаас хамаарна.
В. Чи. Энэ нь түүнд таалагдахгүй байсан ч хамаагүй.

3. Шинэ рекламны гайхамшигтай санаа чиний толгойнд орлоо. Ээлжит хурал дээр чи:
А.
Хэчнээн хүссэн ч зүрх хүрэхгүй учир дуугүй өнгөрнө.
Б. Онгод нь хөглөсөн юм шиг санаагаа зоримог илэрхийлнэ.
В. Энэ рекламнаас илүү гайхамшигтай санаа байхгүй гэдэгт бусдыгаа итгүүлэхийг чармайна.

4. Чи хэдэн хүний хамт лифтэнд гацчихлаа. Чи:
А.
“Аlarm” товчлуурыг дарчихаад сандарч балмагдсан хүн байвал тайвшруулахын тулд онигоо ярьж өгнө.
Б. “Одоохон би учрыг нь олоодхоё” гэж өөртөө итгэлтэй нь аргагүй хэлнэ.
В. Амандаа мэддэг тарниа уншина.

5. Ажлын газрынхан чинь чамайг:
А.
Адсага гэж далдуур ярьдаг.
Б. Тайван, нийтэч, төлөв төвшин гэж үнэлдэг.
В. Шаргуу, хичээнгүй гэж хүндэлдэг.

6. Сагс тоглож байхад танай багт ахлагч хэрэгтэй боллоо. Чи:
А.
Дуугүй л байна.
Б. Ахлагч болох сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Чи багаа ахалж, ялалтанд хүргэж чадна.
В. Чамаас өөр ахлагч болчих хүн харагдахгүй байгааг бүгдэд ойлгомжтой илэрхийлнэ.

7. Туслах чинь ажилдаа хоцрох боллоо. Чи:
А.
Ажлаасаа халагдмаар байна уу? гэж ам асууна.
Б. Хэчнээн уур хүрсэн ч дуугүй л өнгөрнө.
В. Өглөөнөөс хойш ажил ихтэй байгаа болохоор чамайг хүлээж байна гэж инээмсэглэнгээ хэлнэ.

8. Хамт яваа хүн чинь пицца захиалав. Чи хятад хоол идэх хүсэлтэй байдаг. Чи:
А.
Хятад хоолноос амсаад үзээч, их амттай шүү дээ гэж ятгана.
Б. Тус тусдаа хоолоо захиалж иднэ.
В. Пицца иднэ. Иймхэн юмнаас болж маргаад яахав.

9. Чи найз бүсгүйтэйгээ жолооны үнэмлэх гардаж аваад, машин прокатлаад салхинд гарлаа. Чи:
А.
“Би бариад явбал чи дургүйцэхгүй биз дээ?” гэж асууна.
Б. “Чи баримаар байвал барь, барь” гэнэ.
В. “Түлхүүр нь хаана байна? Би бариад явъя” гэнэ.

10. Чамайг гадаад руу нэг жилийн хугацаатай томилолтоор яв гэлээ. Чи:
А.
Сэтгэл санаагаар хямарна. Учир нь төрөлх хотоосоо ийм урт хугацаагаар ерөөсөө холдож байгаагүй.
Б. Энэ саналыг уухайн тас хүлээн авна.
В. Явах өдрөө тэсэн ядан хүлээнэ. Эргэж ирээд үзүүлээд өгнөө.

11. Чи хайрттайгаа ойртохыг хүсвэл:
А.
Түүнийг өдөж, дур хүслийг нь бадраана.
Б. Эмэгтэй хүн эхэлж идэвх санаачилга гаргаж болохгүй учир
хүлцэнгүй нь аргагүй хүлээнэ. В. Чи түүнийг хүсч байгаа бол тэр ч бас чамайг адилхан хүсэх ёстой.

12. Зөвшөөрсөн санаануудыг тэмдэглэнэ үү:
А.
Айлд зочлохдоо чамтай хөөрөлдөхөд гэрийн эздэд таатай байна гэдэгт үргэлж итгэлтэй байна.
Б. Дарга чинь чамайг шүүмжлэхэд чи санал нийлэхгүй байгаагаа шууд илэрхийлнэ. В. Хайртай залуу та хоёрын хувьд чухал шийдвэрийг тэр л гаргадаг.
Г. Чиний байр суурь зөв гэдэгт чи ихэвчлэн бусдыг итгүүлж чаддаг.
Д. Эрчүүдийг чиглүүлэн зааварлах хэрэгтэй, юу хийхийг нь тэдэнд зааж байхгүй бол горьгүй.
Е. Удирдлагад ямар нэг зүйл уламжлах шаардлага гарвал хамт ажиллагсад чинь эхэлж чамд ханддаг.
Ж. Цаг хэмнэхийн тулд чи бусдын хэлэх гэж буй санааг өмнөөс нь хэлж дуусгадаг.
3. Чи боловсон хүн болохоороо утсаар ярьж байхдаа цаад хүн чинь харилцуураа эхэлж тавихыг хүлээнэ.

Оноогоо тоолъё:
Оноонуудыг нэмэх шаардлагагүй. Харин нэг, хоёр, гурвын аль нь олон байгааг тоолох хэрэгтэй.

Гурав зонхилж байвал
Дарангуйлагч авгай
Чи айлын эрх хүүхэд, эцэг эх чинь чамайг алган дээрээ бөөцийлж өсгөсөн байж магад. Тийм болохоор чиний хүссэн бүхнийг биелүүлж байсан байх. Эсвэл эсрэгээрээ. Чамайг ерөөс тоодоггүй, нэг нүдээрээ ч хардаггүй байсан болохоор чи ганц ширхэг чихрийн төлөө хүртэл тэмцэл хийдэг байсан байж болно. Гэхдээ хэрэв насанд хүрсэн, ажил төрөлтэй эмэгтэй хуулийг өөрт нь л зориулж баталдаг юм шиг авирлаж байвал эрт орой хэзээ нэгэн цагт цор ганцаараа үлдэнэ. Чи үнэхээр удирдагч, манлайлагч болохыг хүсч байвал эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн үгийг сонсож сурах хэрэгтэй. Чи өөрийгөө тууштай, сонгосон замаасаа буцдаггүй гэж боддог ч үнэн хэрэгтээ бусдыг дороо хийж, бяц дарж байна. Хэн нэгэнтэй юм ярихынхаа өмнө гүнзгий амьсгаа аваад, энэ ч бас надтай л адил хүн шүү дээ гэж бодож байхад илүүдэхгүй. Загнахгүй бол ажил явахгуй юм шиг санагдаж байна уу? Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлдэг гэж нэг үг бий дээ. Чи өөртөө дүгнэлт хийж, зан байдлаа өөрчлөхгүй бол хол явахгүй гэж мэд.

Хоёр зонхилж байвал
Удирдагч
Баяр хүргэе! Чи бусдад хүндлэгддэг, хамгийн гол нь хайрлагддаг манлайлагч болж чаджээ. Чи хэдэн нүүдлийн цаадахыг харж, шаардлага гарвал бусдыг манлайлж, хариуцлагыг ганцаараа үүрч, араасаа дагуулж чаддаг юм байна. Чи хэрэгтэй гэж үзсэнээ хийдэг, бусдаас хараат бус энэ чанарыг чинь хүмүүс үнэлдэг. Хувийн амьдралдаа ч чи азтай, адтай нэгэн. Эрчүүдийн толгойг чи эргүүлж, өөрөөсөө уяж чаддаг. Найз бүсгүйчүүд чинь зөвлөгөө, дэмжлэг эрэн чамд байсгээд л ханддаг. Гайхалтай нь чи бусдыг удирдаж, тэдэнд үзэл бодлоо нялзаахыг зорилгоо болгодоггүй. Тийм байхад л хүмүүс чамайг манлайлагчаараа хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ.

Нэг зонхилж байвал
Хүлцэнгүй ноомой эмэгтэй
Чиний зарчим бол аливаа хариуцлагаас зайлсхийх. Үүний зэрэгцээ чи алдар нэрийн хойноос хөөцөлддөггуй. Чи жолоо барихыг хүсдэггүй. Учир нь арын суудал дээр ч тухтай гэж бодно. Зарим нэг даргын хувьд өчүүхэн ч амбицигүй чи ховор олдвор. Гэхдээ чамаас асуух нэг зүйл байна. Хэний ч нүдэнд ертөхгүй хүлцэнгүй ноомой байх нь чамд үнэхээр таалагддаг хэрэг үү? Заавал бусдыг манлайлж удирдах шаардлагагүй. Гэхдээ хэрэг гарвал үзэл бодлоо хамгаалах, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Дандаа чиний өмнөөс аав ээж чинь бодож, харин шийдвэрийг дарга, найз нар чинь гаргаж байх уу? Хэрэв үгүй гэж бодож байвал нэг зөвлөгөө өгье. Цоо шинэ, жижигхэн ч хамаагүй хамт олон дунд ор. Гадаад хэлний ч юм уу, эсвэл фитнесийн дамжаа байж болно. Тэгээд анхнаасаа л манлайлагч болохыг хичээ. Эр хүн тугч барина, тугал ч хариулна гэж үг бий. Тэгвэл эмэгтэй хүн ч мөн адил байж болохгүй гэж үү?


URL:

Сэтгэгдэл бичих