Монголын нэгэн босс Ан Че Муг төрсөн охинтойгоо гэрлэхийг шаарджээ

​ Солонгосын жүжигчин  Ан Че Му 3 жилийн өмнө Монголд хамгийн сүүлд очихдоо барьцаалагдаж байсан тухайгаа  “SBS Повер ФМ” радиогийн нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад оролцож байхдаа ярьжээ.
Түүний хувьд 2003 онд гол дүрд нь тоглосон “Яиншидэ” драмагаараа Монгол үзэгчдийг байлдан дагуулж, түүнээс хойш жил бүр Монголд очиж тоглолт хийж байжээ. Түүнд нэгэн Монгол фэн нь 5 метр квадрат талбай бүхий газар бэлэглэсэн ч энэ нь Улаанбаатар хотоос автомашинаар 4 цаг явж байж хүрдэг, салхинаас өөр эзэнгүй,  эзгүй тал байсан гэнэ.
Жүжигчин  Ан Че Му 2010 онд Монголд тоглолтоор очоод байхдаа нэгэн Солонгос ресторанд хооллохоор болж, түүнийг хүргэж өгөх  Монгол залуусын машинд суусан байна. Гэвч  огт мэдэхгүй газар аваачиж уулзуулсан хүн нь Монголын нэгэн босс байсан ба тэрээр жүжигчин  Ан Че Муг  төрсөн охинтойгоо гэрлэхийг шаарджээ. Барьцаанд орсон жүжигчин  Ан Че Му, удахгүй эхлэх тоглолтондоо очих хэрэгтэй, намайг явуулаач гэж 4 цаг гаруй гуйгаад ч  түүнийг явуулахгүй байсан гэнэ. Азаар түүнийг урьсан Солонгос рестораний захирал, болзсон цагтаа ирээгүй жүжигчин  Ан Че Мугийн талаар   цагдаа нарт мэдэгдсэнээр барьцаанаас гарсан гэж тэрээр ярьжээ.
Жүжигчин  Ан Че Мугийн ярьсан дээрх зүйл өчигдөр Солонгосын интернэтээр ” Жүжигчин  Ан Че Му Монголд барьцаалагдсан нь” гэсэн нэртэйгээр өргөн тархаж, мэдээллийн хайлтын 1 дүгээрт  хэдэн минутийн турш бичигдсэн байна.

Эх сурвалж: mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих