Төмөр замгүй Тавантолгой хоосорч байна

6f6cfe64ee67df70greatДэлхийн нүүрсний зах зээлээс арчигдах хамгийн өндөр магадлалтай улсын жагсаалтад Монголын нэр дурайж буй талаар судалгааны байгууллага болох “Wood MacKenzie” мэдээлж байна. Тэдний гаргасан дүгнэлтээр шатдаг “чулуу”-ны зах зээлээс шахагдах эрсдэл бүхий хоёр улс нь Өмнөд Африк, Монгол. Өгөөжөө улам илүү хүртэж, ашгаар хэтэвчээ түнтийлгэх одтой өрсөлдөгчдийн нэрс АНУ, Австрали, Индонез, Вьетнам гээд л үргэлжилж байгаа юм. Дэд бүтэц хөгжөөгүй, эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж чадахгүй, өрсөлдөх чадвараа ахиулаагүй зэрэг шалтгаан нь Тавантолгойгоор тодорхойлогдож буй бидний үнэ цэнийг ийн бууруулжээ. Нэг үгээр хэлбэл, аль 2010 онд батлагдсан баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого цаасан дээрээс өөр газар хэрэгждэггүй, ган замынхаа өргөн, нарийнийг сонгосон ч санаачлагагүй, зүтгэлгүй Засгийн газрын “буян”-аар бид ийм д үн авчихаад байгаа юм.

МУУ ДЭЭР МУУХАЙ…

Төмөр замын гацааг арилгахаар дөрвөн жилийн өмнө шийдчихсэн байтал өнөөг хүртэл ямар нэг ахиц гараагүй шалтгаан тодорхойгүй байдаг. Ямартаа ч хоёр хөрштэйгөө хэлэлцэж бодлогоо тодорхойлчихсон болохоор төмөр замд тээглэсэн саад уг нь арилсан гэж болохоор. Хамгийн ойрын жишээ гэхэд, Ерөнхий сайд өмнөд хөршид айлчилсан нь ч энэ салбарт гарц хайсных. Москвад өнөөдөр өндөрлөх Засгийн газар хоорондын хуралдаан ч ялгаагүй төмөр замаа урагшлуулахад нөлөөтэй хэмээн судлаачид хүлээж байгаа. Мэдээж, Оросын ашиг сонирхол бол өргөн төмөр зам. УИХ-аас баталсан бодлогоор Монгол Улсад технологийн замаас бусад төмөр замыг өргөн царигтайгаар барихаар болсон. Харин Бээжин бвднээс нарийн царигтай ган зам хүлээж буй. Үүнд хариу барих манай улсын бодлого нь уул уурхайн төслөөс шууд хил гарах төмөр замын суваг байгаа бол Засгийн газар тэр тухайгаа УИХ-д оруулж шийдүүлэхээр дээрх бодлогод тодорхой заажээ. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойгоос нарийн эсвэл өргөн царигтай төмөр зам тавихаар бодлогод тусгагдсан боловч Засгийн газар нь энэ асуудлаа УИХ-д оруулж шийдүүлэхгүй явсаар өдийг хүрээд байна. “Бодлого нь гарчихсан шүү дээ. Харин түүнийгээ шийдэх санаачлага нь дутаад байна. Эсвэл хиймлээр мэдэн будилаад байна уу” гэж Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа хэлсэн юм.

ХЯТАД, ОРОСЫН БОЛГООМЖЛОЛ

Төмөр замд зөвшилцөж буй хоёр хөршийнхөө өнөөгийн байдлыг харвал тэд ихээхэн болгоомжлолоор хавдаж буйг www.theasanforum.org цахим хуудаст дурджээ. Хятад, Орос хэмээх дэлхийн эдийн засгийн хоёр том тоглогч сүүлийн хэдэн жилд “Стратегийн түншүуд” бололцоод буй. Олон улсын чанартай асуудлыг шийдэхэд ч тэд ханцуйндаа наймаалцаж, нийтлэг ашиг сонирхол, их гүрний бодлогоороо ялгарч байв. Оросын хувьд төмөр замын эзэмшлээрээ дамжуулан Монголын баялагт давуу эрхтэй оролцох бөхөж буй нөлөөллөө сэргээхээр хичээдэг. Харин Хятад улс Монголыг өөрийн аварга эдийн засагтаа улам бүр наан ойртуулахыг чармайдаг юм. Ингэхээр Кремль асар их итгэлтэй төрх байдал ашиг сонирхлоо хамгаалж байгаа бол Бээжин болсон жимс газар унахыг хүлээж байна. Тэдний эдийн засгийн эрх ашиг давуу тал дээр суурилж байгаа учраас хэн хэнийхээ хөл дээр гишгэлэхгүйг хичээсээр байгаа нь төмөр замын асууллаа Монгол Улс хэрхэн шийдэхийг харзнан хүлээж байгаагаас нь илэрхий байна. Эндээс гарах гаргалгаагаар бол Хятад. Орос хоёр Монголыг бариагаа болгоод ураиаж байгаа хэрэг. Өнгөрсөн хугацаанд Оросын талаас төмөр замын салбарт энгийн бус дохиог монголчуудад илгээс эн байдаг. Өнгөрсөн тавдугаар сард “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунин Монголд ирж Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн лагуу барих шинэ төмөр замын төсөл дээр хамтрах саналаа тодорхой болгох асуудлыг хэлэлцсэн. Тэр уулзалт хэвлэлийн хуулсан дээр л үлдсэнээс биш гарт баригдахаар өөрчлөлт өнөөг хүртэл гарсангүй. Ядаж л В.И.Якунинг ирэхээс өмнө Монголд тавих шинэ төмөр замыг ямар царигаар барихаа Засгийн газар УИХ-аар оруулаад шийдчихсэн бол Кремль бодлогоо тодорхойлоход хялбар байх байлаа.

НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ҮНИЙНХЭЭ 106 ХУВЬТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Монголыг коксжих нүүрсний ашиг бусад улсынхтай харьцуулахад “онц муу” байна. Яагаад гэхээр тээвэрлэлтээ шийдээгүй төмөр замгүйгээс болоод манай нүүрсний зах зээл үнэтэйгээ харьцуулахад 83 хувийн тээвэрлэлтийн зардалтай байгаа юм. Баялгаа алдагдал болгож хувиргаад байгаа манай улсын шалтгаан ердөө л энэ. Энэ зуур Бээжингийн нүүрсний импорт буурах төлвийг дэлхийн хашир судлаачид төдийгүй Нээлттэй нийгэм форумаас гаргасан тайланд дурдсан байдаг. “Нүүрсний экспортын хэмжээг 2014 онд өмнөх жилийнхээс даруй 80 орчим хувиар өсгөж төлөвлөсөн нь хэт өөдрөг төсөөлөл юм. БНХАУ-ын Засгийн газраас хүнд үйлдвэрлэлээ цаашид хэт нэмэхгүй байх бодлого барьж байгаагаас болж нүүрсний экспортын хэмжээ буурах эрсдэл бий болохоор байна” хэмээн Нээлттэй нийгэм форумынхан дүгнэжээ. Тавантолгойгоос Хятадын зүүн эрэг хүрэх тээврийн зардлыг харьцуулахад баяжуулсан хатуу коксжих нүүрсний тээврийнзардалүнийнхнь 57 хувьтай тэнцэж байна. Тэгвэл баяжуулаагүй хатуу коксжих нүүрсний хувьд энэ үзүүлэлт 87 хувьтай байгаа бол эрчим хүчний нүурсний тээврийн зардал үнийнхээ 106 хувьтай дүйж байгаа юм. Ердөө л төмөр замаа барьж дуусгаж чадаагүйгээс ийм их аддагдлыг Монгол Улс хүлээсээр байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар манай улсын хил дээрх нүүрсний үнэ 70 орчим ам.доллар байсан бол Австрали, Хятадын нүүрсний үнэ үүнээс хоёр дахин өндөр. Хэрэв Монгол Улс нүүрсээ тээвэрлэж, Хятадын Таншаньд хүргэж чадвал Австралийн үнэтэй дүйх хэмжээнд ханшаа тодорхойлж болохоор байгаа юм. Манай улс төмөр замаа цаг алдалгүй тавиад, нүүрсээ Хятадын зүүн эрэг дээр хүргэж чадвал дэлхийн зах зээлийн үнээр буюу одоогийнхоосоо хоёр дахин өндөр ханшаар борлуулах боломж нээлттэй байсаар байна. Гэхдээ нүурсний зах зээлээс арчигдахаасаа өмнө шийдлээ зарлах үүрэг Засгийн газарт бас ногдож байна.

Ж.ЦОГЗОЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих