12-р сарын өрнийн зурхай

ord_niitХонь: Сарын эхээр ажил хэргийн эсвэл танин мэдэхүйн аяллын аль нь ч байсан амжилттай болж, баяр баясгалан, сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Харилцаа холбоонд магадгүй тэнцвэргүй байдал ба хагарал гарч ирнэ. Гэсэн ч чи зөн совингоо дага. Ажил тань таниас уян хатан байхыг шаардсан бага зэргийн өөрчлөлтийг хүснэ. Ашиг орлого таны бодсоноос ч илүү байна. Ажлынхаа хугацааны тухай бод. Ямар нэг ажлын дуусах хугацааг өөрөө тогтоовол ашигтай байх болно. Төлөвлөөгүй ажил чиний хаалганы гадна ирсэн байна. Гэр орныхон, айл хөрштэйгөө харьцахдаа биеэ барьж байхгүй бол харьцаагаа сэргээх гэж удна. Чухал бичиг баримт бэлдэх хэрэгтэй. Таны гаргаж байгаа шийдвэрт бусад тань яаж хандах нь чухал шүү.

Үхэр: Таны идэвхитэй ажил хэрэгч зан чанарыг хамтрагч түншүүд тань өндөрөөр үнэлнэ. Гэхдээ ажил хэргийн асуудлаас болж муудалцах асуудал үүсэх магадлалтай. Олон хүн цугласан газар болон олныг хамарсан үйл ажиллагаанд аль болох цөөн оч. Олон төрлийн ажил амархан бүтэх мэт санагдах боловч мэдрэмжээ бүү алдаарай. Сарын сүүлээр яаралтай ажлууд их байсан ч шийдэх гэж хэт яарах аюултай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Их хэмжээний зардал санхүүд чинь муугаар нөлөөлөх нь. Эрүүл мэнддээ анхаарч гэр бүлтэйгээ амралтанд явах эсвэл цанын баазад очин тоглон наадах нь үр дүнтэй.

Ихэр: Амьдралын эрч хүч өндөр байна. Бусдад өндөр шаардлага бүү тавь. Уран бүтээлч ихрүүд эрүүл мэнддээ анхаар. Архи согтууруулах ундаа бүү хэрэглэ. Гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй. Харин олон нийтийн арга хэмжээнд оролцоход тун таатай байна. Хэлэх үгээ хянаж өөрийн үзэл бодолдоо туйлширахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ирээдүйн санхүүгийн ашиг олох үндэс сууриа тавих магадлалтай. Сарын сүүлээр ч мөн адил амьдрах болон ажиллах эрч хүч дүүрэн байх нь. Эрүүл мэнддээ анхаарч хоол хүнсэндээ хяналт тавь.

Мэлхий: Энэ сард мэлхийнхэнд амжилт бүтэлгүйтэл ээлжлэн ирнэ. Сарын эхээр бүтэлгүйтэлтэй нүүр тулна. Дотны хүмүүстэйгээ муудалцах болон ажил дээр худал гүтгэлэгд хэлмэгдэх болно. Хүлээцтэй тайван байж дуртай зүйлээ хийхийг од эрхэс зөвлөж байна. Таны амьдралд шинээр орж ирсэн хүн тань таны амьдралд ул мөрөө үлдээх болно. Харин сарын сүүлээр ажил дээрх асуудал аяндаа шийдэгдэж дотны хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэн амьдралын баяр баясгалан тайван байдлаа эргүүлэн олж авна. Түүгээр ч барахгүй олон олон гэнэтийн сайхан үйл явдалууд тохиох болно.

Арслан: Сарын эхээр арслангууд амралт авах талаар бод. Ажилдаа хэтэрхий махраад эрүүл мэндээ орхигдуулж болзошгүй. Эрчүүд хурц иртэй багаж зэвсэгтэй харьцахдаа болон жолооны ард болгоомжтой байхыг анхааруулж байна. Учир нь аваар осолд орох магадлал өндөр байна. Баяр ёслол найр наадамд очоод согтууруулах ундааг хэтрүүлэхгүй байх нь таныг эрсдэлээс тэр хэмжээгээр хамгаалах болно. Гэр бүлээ батлуулах хурим найр хийхэд таатай. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Зарлагадаа хяналт тавьж онцын шаардлагагүй зүйл худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь эдгээр нь таныг санхүүгийн алдагдалд оруулах магадлалтай. Хосуудын дунд томоохон хэмжээний маргаан гарч болзошгүй тул нэгнийхээ итгэлийг алдах зүйл гаргахгүй байх хэрэгтэй.

Охин: Сарын эхээр ойр дотны хүмүүсээсээ санхүүгийн томоохон дэмжлэгийг хүснэ. Харин аливаа эрсдэлтэй үйлдэлээс зайлсхий. Ажил хэрэгтээ хуучны сайн түншүүддээ итгэл хүлээлгэ. Аялаар эсвэл томилолтоор явахад таатай. Учир нь энэ үед өөртөө хэрэгтэй хэн нэгэнтэй учирах болно. Олон нийтийн үйл ажиллагаанаас зайлсхий. Сарын сүүлээр охиныхоны эрүүл мэнд бага зэрэг тавгүйтэх магадлалтай. Сонирхолтой шинэлэг хүмүүстэй танилцах магадлал өндөр байна.

Жинлүүр: Хувийн харилцаандаа томоохон өөрчлөлт хийхэд сарын эхэнд таатай. Гэрлэх санал тавих гэж буй бол яг энэ үе таатай байна. Жинлүүрийнхэн биеийн хүчний болоод цахилгаан багаж хэрэгсэлтэй бүү ажилла. Учир нь гэмтэл бэртэл авах магадлал өндөр байна. Хамт олны болон олон нийтийн ажиллагаанд идэвхитэй оролцох нь амжилтанд тань нөлөөлнө. Ажил болоод хувийн амьдралдаа алдаа бүү гарга. Сарын сүүлээр гэнэтийн муу мэдээ гэр бүлийн тань асуудалд хүндрэл учируулж болзошгүй. Хайр дурлалын болгоомжгүй алхамууд таагүй үр дагавар авчирч болзошгүй.

Хилэнц: Сарын эхээр хилэнцийнхэн баяр баяслаар дүүрэн байна. Ажил хэрэг болоод эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэх ямар нэгэн зүйл тохиолдоно. Танайх шинэ хүнтэй ч болох магадлал өндөр байна. Хаана ч хилэнцийнхэн алтан дундажыг барьж байх нь бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх хамгийн сайн арга. Сарын сүүлээр хувийн амьдралд тань томоохон өөрчлөлт гарна. Агуу их хайртай учирах эсвэл маш дуулиан шуугиантайгаар салах ч юмуу. Хилэнцүүд олны анхаарлын дунд байх нь. Ажил хэрэгтэй холбоотой асуудал болон хөрөнгө оруулалтандаа хяналт тавьж илүү их ашиг олох талаар тооцоол. Дур булаам байдлаараа та өөртөө таагүй ханддаг хүмүүсийг ч өөртөө татаж чадна.

Нум: Нумынханы хувьд богинохон хугацааны зуурдын хайр дурлалын адал явдалтай учирч болзошгүй. Хэрвээ гэр бүлтэй бол энэ нь эрсдэл дагуулах учраас та болгоомжтой хандаарай. Мөн таны эрүүл мэндэд аюул тулгарах эрсдэл өндөр байгаа тул эрсдэлтэй ажлаас зайлсхийж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаарай. Эрүүл мэнддээ анхаарч эмчид сайтар үзүүлж шинжилгээнд хамрагдаарай. Сарын дундуур ажил хэргийн шугамаар чухал хүмүүстэй танилцаж энэ нь дотны харилцаа болон хувирах магадлалтай. Гэхдээ олон нийтийн ажил болон арга хэмжээнүүдэд оролцох нь таатай байна. Хүмүүстэй эелдэг нийтэч байж чадвал орлогын нэмэлт эх үүсвэр олох эсвэл ирээдүйн санхүүгийн өндөр ашиг олох боломж нээгдэнэ.

Матар: Сарын эхээр үнэтэй эд зүйл худалдан авах гэнэтийн хөрөнгө оруулалт хийхээс татгалз. Биеийн хүчний ажил хийх олон нийтийн арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Элдэв өдөөн хатгалага хууран мэхлэлтээс болгоомжил. Хувийн амьдралд бэрхшээл тохиолдож гэр бүл салах магадлал өндөр байгаа тул анхааралтай бай. Найз нөхөдтэйгөө сэтгэл санаагаа хуваалцаж сэтгэл санаагаар өөдрөг бай. Сарын сүүлийн 10 хоногт бизнесийн салбарынхан амжилт олж санхүүгийн хувьд хүчирхэгжинэ. Гэхдээ эрсдэлтэй наймааг хийх гэж бүү зүтгэ. Хайр сэтгэлийн хувьд шинэ адал явдал хайх нь үр дүн муутай.

Бумба: Шинээр ажил хэрэг эхлэх болон хуучин ажилаа дуусгахад тун таатай үе нь сарын эхний арав хоног байх болно. Ихэнх хумхынханд романтик адал явдал тохиох буюу амьдралынхаа ханьтай учирна. Ганц бие хумхынханыг сонирхолтой уулзалт хайр дурлал хүлээж байна. Сарын дундуур ахуйн жижиг асуудлуудад санаагаа чилээх бололтой. Эмэгтэй хумхынханыг эрүүл мэнддээ онцгой анхаарахыг од эрхэс анхааруулж байна. Харин эрчүүд бизнесийн шинэ хамтрагчаа олох болно. Сарын сүүлээр томоохон арилжаа наймаа хийхээ хойшлуул. Учир нь хууран мэхлэлтэнд өртөх аюултай. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж чадвал ихээхэн ашиг орж ирнэ.

Загас: Сарын эхээр загаснууд өнгөрсөн үеийн бүтэлгүйтэлээ нэг мөсөн үлдэн хөөж шинэ орчинд шинэ загаснууд болсоноо мэдэрнэ. Хялбар орлого олох сугалаа хожих мөрөөдлөөсөө ангижир. Хардалтаас болж хайртай хүмүүсийн дунд маргаан гарах тул загасныхан буулт хийж хүлээцтэй ханд. Харин сарын дундуур ажил төрөлдөө анхаарал хандуулж аливаа шүүх цагдаагаас холуур бай. Санхүүтэй холбоотой бүх л мэдээлэлд анхааралтай байж гадагш алдахаас болгоомжил. Сарын сүүлээр урлагын салбарынхан томоохон амжилт гаргах бөгөөд загаснууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх ямар нэгэн алхам хийх гэж байгаа бол одоо цаг нь иржээ. Хайр дурлалын асуудал ч мөн идэвхитэй байх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих