Органик хүнс гэж юу вэ

organic-middleҮүнийг хамгийн энгийнээр хэлэхэд ямар нэгэн генетикийн өөрчлөлттэй организм, йонжуулах туяа оролцуулалгүйгээр тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг.

Тодруулбал, өндөг, сүүн бүтээгдэхүүнийг авах мал, тахиаг антибиотик болон өсөлтийн даавар хэрэглэлгүйгээр өсгөсөн байх шаардлагатай. Түүнчлэн органик хүнсний бүтээгдэхүүнүүд нь ирээдүй, хойч үедээ зориулан хүрээлэн буй орчны чанарыг нэмэгдүүлэхийн тулд хөрс, усаа зохистойгоор ашиглан, хадгалан үлдэх болон нөхөн сэргээгдэх эх үүсвэрүүдийг ашиглахыг чухалчилж авч үздэг фермерүүдийн бүтээгдэхүүнүүд байдаг.

Органик хүнс, ногоо нь пестицид, нийлэг бордоо, бохир усны сувгийн тунадас, био-инженерчлэл, йонжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж ургуулсан байдаг билээ. Талбайгаа органик статустай болгоход гурван жил шаардлагатай аж. Эхний хоёр жилд хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг хийх юм байна. Эхний жилд гарсан ургацыг органик гэдэггүй байна.

Хоёр дахь жилдээ гарсан ургацыг “Шилжилтийн гэх бөг өөд гурав дахь жилээс органик гэсэн тодотголыг авдаг байна. Түүнчлэн дэлхий дахинд органик хүнсийг илүү тэжээллэг гэдгийг баталсаар байгаа. Тодруулбал, органик улаан лооль нь ердийнхөөс фитохимийн бодисууд болон С аминдэмийн агууламжаараа илүү байдгийг нотолсон байдаг байна. Органик ногоо тариалагч үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ жил ирэх бүр өргөжүүлсээр байна. Гэхдээ олон хэрэглэгч органик бүтээгдэхүүнийг жимс хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, тахиа шувууны мах гэж ойлгодог. Сүүлийн үед зарим органик шар айраг, вино, органик мяндас, оёдлын бүтээгдэхүүнүүд илүү түгээмэл болж байгаа юм.

Ор дэрний хэрэгсэл, алчуур, хөвөн даавуу болон хувцаснууд зэрэг нь органик бүтээгдэхүүний сертификатыг авсан байдаг гэдгийг илүүтэй анхаарах хэрэгтэй.

Органик эсэхийг нь хэрхэн мэдэх вэ

- 100 хувь органик найрлагаар хийгдсэн
- Хамгийн багадаа 95 хувийн органик найрлага агуулсан
- Органик найрлагаар хийгдсэн бөгөөд хамгийн багадаа 70 хувийн найрлага агуулсан байх шаардлагатай. Цаашилбал, генетикийн өөрчлөлттэй найрлага агуулагдаагүй байх ёстой. Улмаар сав баглаан дээрээ 70 хувиас бага хэмжээгээр органик найрлагатай бол савлагааныхаа хажуу талд бичнэ. Түүнчлэн органик найрлагатай гэдгээ урд талд нь бичих эрхгүй.

Б.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих