Хятадад охин тэнгэрийн эрэлт их байна

e39a0a658474cfb1bigУрд хөршийн эрх баригчид өнгөрсөн сард “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогыг зөөллөж, ард иргэдээ хоёр дахь хүүхдээ гаргахыг зөвшөөрсөн. Тэгвэл энэ ахархан хугацаанд Хятадад хамгийн эрэлттэй бараагаар хүүхдийн охин тэнгэр Гуаниний баримал шалгараад байна. Алтлаг, гялалзсан шаргал өнгөтэй Гуаниний баримлын үйлдвэрлэл даруй 20 гаруй хувиар өсч үнэ нь ч нэмэгдэн нэг бүрийг нь 1000 юань буюу манайхаар 280 гаруй мянган төгрөгөөр зарах болжээ.

Өрх бүр нэг хүүхэдтэй байх хуулийг зөөлрүүлсэн нь нийгэм болоод эдийн засагт асар их өгөөжтэй арга хэмжээ болсныг ажиглагчид онцолж байна. Хятад улсын тухайд төрөлт жил бүр арван хувиар нэмэгддэг. Харин дээрх бодлогыг зөөлрүүлснээр энэ үзүүлэл даруй тавин хувиар өсөх тооцоог ч холбогдох хүмүүс нь гаргасан байна. Мөн хувийн эмнэлгүүдийн тоо ч хэдийнэ олширч эхэлсэн бөгөөд хөрөнгийн бирж дээрх том, жижиг эмнэлгүүдийн хувьцаа ч өсч эхэлсэн байна.

Тобби

URL:

Сэтгэгдэл бичих