Ц.Мөнхбаяр 67 сая төгрөг авсныг тогтоожээ

439095clcdpi6jalll7jd50qk0Төрийн ордны гадаа зэвсэг хэрэглээд баригдсан Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна.

Уг хэргийг Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг хороохыг завдсан мөн 177.1 буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээр бусдаас 67 сая төгрөг авсан нь тогтоогджээ.

Мөн Төрийн ордон руу халдахдаа хэрэглэсэн зэвсэг нь Дорнод аймгийн … дугаар ангиас авсан байжээ.

Уг зэвсгийн мөрөөр тагнуулын ажилтнууд хилийн цэргийн ангиудад ч шалгалт хийжээ. Шалгалтаар ангиудын зэвсэг хэрэгсэл дутсанаас уг хэргийг тусгаарлан шалгаж эхэлжээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих