О.Магнай ерөнхий шүүгчид хандана

magnai-middle“Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” компаниудын нэхэмжлэлээр шүүхэд дуудагдсан ШӨХТГ-т холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт Дээд шүүх хянан хэлэлцээд өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

ШӨХТГ-аас өнгөрсөн жил үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн хэмээн дээрх компаниудыг 17 тэрбум төгрөгөөр торгосон юм. Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцсэн компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүхээр тэднийг зөвтгөв.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ” хэмээн цахим хаягаараа мэдэгдэж байна. Тус газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар компаниудыг торгосон тогтоолдоо хатуу байр суурьтай байж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.Энх

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих