Оюутнууд цөм баяжиж, баарнууд пиг дүүрэх нь дээ

3c7ccfe310ab07aforiginalӨнөөдрөөс 70200 буюу оюутны тэтгэлэг болох 9-р сараас хойшхи дөрвөн сарын мөнгө 280800 төгрөгийг олгож эхэлнэ. Энэ жилийн хувьд 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлгийг олгохоор төлөвлөөд байгаа аж.

Өнгөрөгч сард Төсвийн байнгын хороо “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийн төслийг хэлэлцэхдээ өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан үндэсний тэтгэлэгийг олгохоор болсон билээ.

Ингэхдээ хөгшчүүлийн тэтгэвэр, эхчүүдийн тэтгэмж зэрэг мөнгийг хойш тавин байж оюутнуудын 280800 төгрөгийг өгөхөөр болсон байна. Шинэ оны өмнөхөн олгогдож буй энэхүү оюутны тэтгэлгийг оюутнууд маань хэрхэн зарцуулах нь өөрсдийнх нь асуудал ч гэлээ өнөөдрөөс эхлэн шөнийн цэнгээний газрууд пиг дүүрнэ гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа биз ээ.

Манай төр засаг ингэхэд юуг л тэтгээд байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих