Мадонна, Леди Гага хоёр хамаатнууд гэнэ

Урлагийн тайзан дээр давтагдашгүй хэв маяг, өвөрмөц содон ааш аягаараа олны анхааралд өртдөг Стефани Герматонна эцэг эхээс заяасан нэрээрээ бус Леди Гага гэдгээрээ илүүтэй алдартай. Энэ бүсгүйг анх гарч ирэх үеэс нь эхлэн дуучин Мадоннатай зүйрлэж ирсэн. Ингэхээс ч аргагүй, тэр хоёрыг гаднаас нь харахад зүс, царай гээд адил төстэй зүйл олон.

Үүнээс болж Леди Гага, Мадоннаг дуурайж байна хэмээн шүүмжлэлд өртөж байсан удаатай. Гэтэл тэдний энэ ижил төстэй байдлын учир саяхан тайлагдсан байна. Тодруулбал, саяхан угсаатан судлаач эрдэмтэн Крис Чайлдсудалгаа хийснээр 25 настай Гага болон 52 нaстай Мадонна нар маш холын хамаатан гэдгийг олж тогтоосон байна. Тэрбээр маш удаан хугацаанд архивын бичиг баримт шүүн судалгаа хийжээ.

Тэдний өвөг дээдэс 17 дугаар зуунд Францаас Квебект нүүдэллэн ирж суурьшсан байна. Ийнхүү алдартай хоёр дуучин Франц цустай төдийгүй, холын хамаатнууд болж таарсан аж. Ташрамд сонирхуулахад Мадонна алдарт дуучин Гвен Стефанитай мөн холын хамаатан гэдгийг судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.