УИХ дахь бөө эрхмүүд

12-6-6Д.ГЭРЭЛ

УИХ-ын зарим гишүүн дээд тэнгэртэй харилцаж ажил амьдралаа зохицуулдаг  тухай та лав сонссон байх. Нэгдүгээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр орно. Харин эмэгтэйгээс Д.Арвин гишүүн байж таарна. Н.Батбаяр сайд чөлөөт цаг битгий хэл албан ажлынхаа үеэр ч гэсэн дээд тэнгэрийг магтаж суудаг нэгэн. Тухайлбал, саяхны нэг өдөр чуулганы хуралдаанд сууж байхдаа “Биднийг дээд тэнгэр харж суугаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэхчлэн аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон тухай тайлан тавив. Түүний гал тахих ёслол бүрийг тоочвол  дэндүү олон. Харин Д.Арвин хатагтай өөрийгөө Дондогдулам хатны сүнстэй ярилцсан тухай нийтэд зарласан цаг саяхан.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих