Улаанбаатар, Хөшигийн хөндийг 54 км хурдны замаар холбоно

ongots3

Буянт-Ухаа нисэх буудлын хөөрч буух зурвасны хязгаарлагдмал нөхцлийг сайжруулах болон нислэгийн саатлыг багасгах үүднээс янз бүрийн судалгаанууд 2000 оноос эхлэн хийгдсэн боловч шинээр нисэх буудал байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Улмаар олон улсын шинэ нисэх буудал байгуулах газрын сонгох судалгааг долоон газарт тогтоон хийж үзсэнээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий нь хамгийн тохиромжтой байрлал хэмээн дүгнэж, Улаанбаатар хотоос 50 км, Зуун мод хотоос 10 км кайд орших тус газарт 1200 га талбайд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар төлөвлөсөн юм.

ongots
Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ арав гаруй сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцөлсөн төлөвлөлт хийсэн гэнэ.

Хөшигийн хөндийд баригдах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, БНСУ-ын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бол Монголын талын гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” шалгарчээ.

ongots2

Цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын орох гарах зурвастай, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт 43 сарын хугацаанд баригдаж 2016 онд ашиглалтанд орох юм.

Зөвхөн нисэх байгууламжийн хэсэгт зорчигч үйлчилгээ, захиргаа, авто зогсоол, удирдлагын цамхаг, дэд өртөө, шатахуунаар хангах бааз зэрэг 30 гаруй барилга барина.

Шинэ нисэх буудал нь одоогийн нисэх буудлаас хоёроос гурав дахин их хүчин чадалтай байх аж. Тухайлбал 2012 онд 1.3 сая хүнд үйлчилсэн бол тус буудал ашиглалтанд орсноор жилд 3-12 сая хүн хүлээж авах нөөцтэй болох юм.

Шинэ буудлын онгоц хөөрөх буух зурвас нь жилдээ 60-70 мянган онгоц буулгах хүчин чадалтай.
2013 оны зургадугаар сарын 13-нд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шав тавих ёслол болж бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш өдгөө энэ жилийн төлөвлөсөн ажлын 94 хувийг гүйцэтгээд байна. 2015-2030 оны хооронд хөшигийн хөндий 100 мянган хүнтэй дагуул хоттой болох төдийгүй авто зам, төмөр зам, агаарын тээврийн зангилаа төв болно.

ongots4
Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч буй хүндрэл арилж, нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэн, манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд орох юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.