Дуучин Г.Эрдэнэтунгалагийн “Ханьсахын жаргал” дуу бүтсэн түүх

Дуучин Г.Эрдэнэтунгалагийн  аав яруу найрагч Г.Гаваасүрэн , харин ээж нь хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг билээ.

Тэрээр Г.Эрдэнэтунгалагийн аав нь эхнэр Д.Цэцэрлэгтээ зориулан “Ханьсахын жаргал” хэмээх шүлэг бичиж, 2003 оны эмэгтэйчүүдийн баяраар бэлэг болгон өгч байжээ. Харин эхнэр нь уг шүлгэнд ая хийж, охин Г.Эрдэнэтунгалаг дуулснаар олны хүртээл болсон түүхтэй ажээ.

 

Ж.ЦАЦРАЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN

Өглөө мандах нарнаас өрсч ургахдаа

Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү, хань минь

Гуниг саринаах нүд чинь эрхэлж жаргахдаа

Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү, хань минь ээ

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнд бишрээд

Цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй ээ, хань минь

Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд

Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй ээ, хань минь ээ

Ханьсахын ерөөл заасан чинийхээ түшгээр

Ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь

Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гандтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ

Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гандтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих