Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 10/

christmas-makeup-634x918Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын10. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 8. 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Ангараг гараг.  Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Сэрэхүй.  Наран 08.42-д мандаж, 17.08-д жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  хэмээжээ.
* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Шийдвэртэй бус өдөр. Буд гаригын оюун санаа захирах харилцаа холбоо тогтоох нь хонины ордруу шилжиж харилцаа холбоо нь тэнцвэртэй болно. Энэ үед магадгүй таны бие сульдах ба хэд хоногийн дараа хэвийн болно. Матрынхан эргэн тойрны хамтран ажиллагсадтайгаа харилцаа сайтай байж оюун санааны урам өгнө. Магадгүй сонирхолтой байдлаар оюун санааны төлөвшил олгоно. Таны шийдвэр бодох ярих нь хамтрагчтайгаа бэрхшээлийг эрж хайхтай адил. Бүх бэрхшээлийг зайлуулахын тулд хайр сэтгэлийн асуудлаа зүрхээрээ жолоод.
Хумхын орд (1/20-2/18):   Аюултай өдөр. Хордлого тусах, толгой өвдөх, гал гарах аюулууд тохиож болзошгүй. Санхүүгийн томоохон алдагдалд орж таагүй хэлэлцээр хийж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө алдаж болзошгүй. Хумхын ордны хүүхэдүүд гэмтэж бэртэж магадгүй. Таагүй явдлаас гарахын тулд хэнийг ч өөрийнхөө асуудалд оролцуулах хэрэггүй.

 

Загасны орд (2/19-3/20) Тааламжтай өдөр. Хэрэв та баярын өдрүүдээр хамаатнууд болон найз нөхдийндөө зочлохоос төвөгшөөж байгаа бол түр ч болов тэвчих хэрэгтэй. Хэрэв та эмх замбараагүй байдал болон өөрчлөлтийн урсгал даган явах хангалттай уян байж чадвал таны хичээл зүтгэл танд ашгаа өгч эхэлнэ. Та компьютерийн худалдаа машины болон технологийн үзэсгэлэн худалдаа зэргийг ойр дотны хүнтэйгээ хамт сонирхох нь зугаатай байх болно. Та өөрт хэрэгтэй байгаа үнэтэй зүйлийг худалдан авахад тохиромжтой үе.

Хонины орд (3/21-4/19): Сэтгэлд нийцсэн өдөр. Бодитой түгээмэл мэдрэхүй өнгөрсөн туршлага болон сайн сэтгэлгээ нь тус дэм болно. Ирээдүйгээ цэгнэх, шийдвэр гарган, төлөвлөгөө зохиох мөн стратегиа боловсруулах нь зорилгодоо хүрэхэд тустай. Үйл явц маш шуурхай байх ёстой. Сарын өмнө төлөвлөгөөгөө байршуулж боломжуудыг ав. Чиний зүрх хаашаа тэмүүлж байна түүнийгээ ирж хай. Олж мэдсэн зүйлээсээ суралц. Мөн түүнчлэн өөрөөрөө бахархдаг хониныхон үнэхээр хувиараа эсвэл ганцаараа байх ёстой юу? Насанд хүрсэн эсвэл хөгшин хүний үгийг сонсох нь чамд ашигтай. Хийсэн зүйлээ бусадтай хуваалцах нь ашигтай.
Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол өдөр. Хэн нэгэн таныг ямар нэгэн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урих бололтой. Энд та өөрийн бүх л өдөр шилдэг чанар чадваруудыг гарган харуулах болно. Гэхдээ хорхой хүргэсэн амлалт амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ажил хэргийн саналд болгоомжтой хандахыг сануулъя. Амиа бодсон зан гаргах нь бусдыг еөрөөсөө холдуулах бөгөөд тэднийг өөрийн эсрэг болгохгүй байхад анхаар. Ямар нэг дүгнэлтэнд хүрэхийн өмнө бүх хүчээ шавхаж бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Идэвхтэй өдөр. Гэртээ ажиллаж буй ганц бие ихрийнхэний хувьд засвар хийж байгаа хүмүүс болон зочдын чимээ шуугиан танд анхаарлаа төвлөрүүлэн өөрийн ажлыг хийхэд төвөгтэй байна. Амжилтын шат өөд түргэн авирч хүссэн байр сууриндаа хүрэхийг хүсч байвал сургалтанд сууж мэргэжил дээшлүүл. Сугар гариг таныг дордуулж өдөр тутамд хийдэг дасгалыг болиулж, хуучин зуршлаа эргэн давтаж, амьдралын сайхан зүйлрүү хэт их тэмүүлэхэд хүргэнэ.

Мэлхийн орд (6/22-7/22): Таны нийтэч зан чанар хүмүүстэй илэн далангүй байдаг нь санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болоход тусалж мэдэх юм. Эс бөгөөс ирээдүйд орж ирэх үлэмж их мөнгөний эх үүсвэрийг тавихад нөлөөлөх бололтой. Өглөө эрт сар жинлүүрийг орхисноор таны зан ааш тань өөрчлөгдөж, шинэ эрч хүчийг танд авчирна. Сөрөг чиг хандлага шаардлагагүй, хэрэггүй зүйлсээ янзалж цэвэрлэгээ хийхдээ бэлтгэ.
Арслангийн орд (7/23-8/22): Гайхалтай өдөр. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх өргөжиж, тогтвортой, чухал уур амьсгалыг бий болгоно. Амралт зугаалганд явахад таатай үе бөгөөд хэрэв та ганц бие бол энэ үед өөрийн хосыг олох боломжтой. Өөрт таалагдсан зүйлээ гар таталгүй худалдан аваарай. Энэ нь зөв сонголт байх болно. Мөн хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, түүнийгээ баярлуулах цаг нь болжээ.

Охины орд (8/23-9/22): Өөрөөрөө бахархах өдөр. Өөрийн зөн совин тань юу хэлж байгааг сонсон түүндээ дүгнэлт хийгээрэй. Таны төсөөлж байгаагүй газраас, бодсоноос тань ч хурдан таны асуудлын шийдэл гарч ирж болох юм. Хэрвээ та ажлаа эхлэхдээ нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулалгүй яаруу хийвэл энэ нь харин ч таны ажлыг удаашруулах болно. Ажлаар аян замд гарч магадгүй бөгөөд үүний үр дүнд жилийн эцэст ажлаа амжилттай дуусгах болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Урлаг болон гар урлал нь эцэг эхчүүдэд баяр баяслыг авчирч хүүхдүүдтэйгээ цугтаа ажиллах боломжыг олгоно. Эрт харанхуй болж таны оюун ухаан, бие махбодод шинэ эрч хүч өгч, маргааш ямар ч асуудалтай нүүр тулахад бэлэн болно. Ойр дотныхонтойгоо үнэнч байж, илэн далангүй ярилцацгаа. Мөн хамтын зорилго, хайрыг тань хүрээлэн буй орчны тухай ярилцахыг хичээ. Танаас хэн нэгэн тусламж хүсэх бөгөөд та шийдвэр гаргахаасаа өмнө тэдэнд туслах ямар шалтгаан байгаа эсэхийг өөрөөсөө асууж шийдвэрээ гарга.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Энгийн өдөр. Арслангийн ордонд байрлаж буй сарны нөлөө нь гэр бүл, харилцаа, нөхөрлөлд чинь нөлөөлнө. Бусадтай харилцах харилцаанаасаа хүлээгээгүй үр дүнд хүрэх бөгөөд хэт эрч хүчтэй байгаад хэрэггүй. Хилэнцийн ордныхоны хувьд алдар нэрд гарахыг хүсэх нь яг одоо хамгийн тохиромжгүй үе юм. Та үүнээс маш их сэтгэл ханамжийг олж авах болно.
Нумын орд (11/22-12/21): Хувьсамтгай өдөр. Түр тайвшраад өөрийнхөө нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг ажиглах гээд үз. Өөрийн тань нөхцөл байдалд хандах хандлага хэр тохиромжтой эсэхийг цэгнэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал тань санааг тань зовоох том зүйл болж мэднэ. Энэ сэдвээрээ юу хүсч байгаагаа харилцагчдаа илэн далангүй хэл. Та энэ цаг хугацааг өнгөрсний тухай хүнд бодлуудаасаа салан, өөрчлөлт хийхэд зориулж болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих