Шинэ Зеландад дөрвөн хүүхэд тутмын нэг ядуу зүдүү амьдарч байна

79814017f72970a9c14afbe30a4a7057_LВЕЛЛИНГТОН. /СИНЬХУА/. Шинэ Зеландын хүүхдүүдийн дөрөвний нэг ядуу зүдүү, 10 хувь нь үгээгүй ядуу амьдарч байна.

Уг судалгаанд дурдсанаар, ядуу зүдүү амьдарч буй хүүхдүүдийн тоо сүүлийн 30 жилд хоёр дахин нэмэгджээ. 1982 онд тус улсын хүүхдүүдийн 14 хувь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 25 хувь болон өссөн байна.
Тус улсад одоогоор 265 мянган хүүхэд ядуу зүдүү амьдарч байгаа нь эдгээр хүүхдийн ар гэрийн өрхийн орлого нь дундаж айлын өрхийн орлогоос бараг 60 хувиар бага буйтай холбоотой юм.
Эдгээр хүүхдийн 180 мянга нь тав тухтай ор хөнжилд унтах, эмчид үзүүлэх, мах, шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх зэрэг үндсэн хэрэглээгээ хангаж чадахгүй байна.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих