Алтан шонхор айсуй

Монголын Телевизүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор-2013” наадам товоо зарлажээ. Энэ жилийн “Алтан шонхор-2013” наадмыг Монголын Телевизүүдийн Холбоо, “Eagle news” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны 18.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм байна.
Энэ удаагийн “Алтан шонхор-2013” наадам 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулах бөгөөд уран бүтээлчдийн материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авч байна.
Алтан шонхор наадмын номинациуд:
Телевизийн шилдэг мэдээ
Телевизийн шилдэг төсөл
Телевизийн шилдэг тайзны зураач
Телевизийн шилдэг графикч
Телевизийн шилдэг хөтлөгч
Телевизийн шилдэг сэтгүүлч
Телевизийн шилдэг инженер
Телевизийн шилдэг зураглаач
Телевизийн шилдэг найруулагч
Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин
Телевизийн шилдэг дууны найруулагч
Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг
Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг
Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг
Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг
Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг
Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг
Шилдэг орон нутгийн телевиз

URL:

Сэтгэгдэл бичих