Чан Сун Текийг бүх албан тушаалаас нь огцруулав

fac86066f611a8bb4004ad5abefd5198Солонгосын төв мэдээлэх агентлаг 9-нд мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны өргөтгөсөн хурал 8-ны өдөр Пхеньянд болж, Чан Сун Текийг хувьсгалын эсрэг үйл ажиллагаа хийсэн гэж үзэн түүнийг бүх албан тушаалаас нь огцруулж, намаас хөөсөн байна.

Мэдээлэлд тэмдэглэхдээ, сүүлийн үед зарим хүн намын цор ганц удирдлагын механизмыг цуцалж, бүлэглэл байгуулахаар хүчээ өргөтгөн, өрсөлдөөнийг бий болгохоор хуйвалдаж байна. Хөдөлмөрийн намын улс төрийн товчоо өргөтгөсөн хурал хийж, Чан Сун Текийн хувьсгалын эсрэг гэмт хэргийн тухай хэлэлцэж, түүнийг бүх албан тушаалаас нь огцруулж, алдар гавьяаг нь хураан, намаас хөөх шийдвэр гаргасан гэжээ.

Хувьсгалын зарчмыг орхиж, намын удирдлагад халдаж, улс орон ард түмний ашиг сонирхлыг хохироосон тохиолдолд хэн ч байсан , албан тушаал нь хэдий өндөр, гавьяа зүтгэл нь хэдий их ч байсан намаас найр тавихгүй гэж шийдвэрт онцолжээ. Хуралд Хөдөлмөрийн намын нэгдүгээр ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун оролцжээ.

Чан Сун Тек энэ жил 67 настай, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, батлан хамгаалах хорооны орлогч дарга, хөдөлмөрийн намын төв хорооны захиргааны газрын дарга, ардын армийн жанжин генерал байсан юм.

\Урьхан\


URL:

Сэтгэгдэл бичих