Германы шар айргийн соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

2ddf88077ae39343a5ad750fae21f7c7_LБЕРЛИН. /КИОДО/. Японд үндэсний хоолны соёл гэж байдаг шиг Германд шар айргийн соёл байдаг.

Германы Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо шар айргийн соёлыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх саналаа дотоодын холбогдох байгууллагад гаргажээ. Германд 1516 онд анх удаа шар айргийн чанарыг хэвээр хадгалахын тулд арвай, хоф, ус, амуу зэргийг үндсэн түүхий эдээр ашиглан үйлдвэрлэх тухай “Шар айргийн чанарын хууль” (Reinheitsgebot) гаргаж байсан аж.

Германы Ундаа үйлдвэрлэгчдийн холбооноос уг хууль батлагдсаны 500 жилийн ойг тохиолдуулан 2016 онд Шар айргийн соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Азербайжанд болж буй ЮНЕСКО-ын хуралдаанаар Японы “Вашюкү” хоолны соёл, Солонгосын кимчиний соёлыг биет бус соёлын өвд бүртгэх гэж байгаа аж. Германы Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо Шар айргийн чанарын хууль одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хамгийн урт настай хоолны соёлын тухай хууль гэж үзэн уг хуулийн дагуу үйлдвэрлэсэн шар айргийг Биет бус соёлын өвд оруулах бүрэн үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлээр уг саналаа Германы соёлын асуудал хариуцсан байгууллагад хүргүүлээд байгаа юм.

А.Цацралт

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих