DJ Амайгийн сонголт мисс Т.Туяамаа

amaigggDJ Амай нэрээр залуусын дунд танил болсон Ж.Золбаяр дэлхийн улс орноор аялан Бадарчин Амай болоод байсан билээ. Тэрээр өөрийн аялалын талаараа блог хөтлөн аялалын сонин хачнаа ном болгон худалдаанд гаргаад байгаа.

Харин саяхнаас хайрын эрэлд гараад байсан аялагч маань “UBS Music Video Awards-2013” наадмын хөтлөгчөөр ажилласнаас гадна энэ арга хэмжээнд “Catwalk” хамтлагийн дуучин, мисс, загвар өмсөгч Т.Туяамаатай хамт ихэд дотно иржээ. Үүнээс тэдний талаар хүмүүс жиг жуг ярих болсон бөгөөд “Гоёл-2014” наадмын топ моделиор шалгарна гэдэгтээ чамгүй итгэлтэй явсан ч, аз дутсан мисс бүсгүй аялагч Ж.Золбаяртай үерхээд багагүй хугацааг үдэж байгаа гэнэ.

Т.Туяамаагийн хувьд өмнө нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунтай үерхэж байгаад салсныг цөөнгүй хүн мэдэх биз ээ. Ямартаа ч “Би гадаад эмэгтэйтэй суухгүй гэж амлаж чадахгүй. Гэхдээ хайр сэтгэлээ эндээс олно гэдэгтээ их итгэлтэй байгаа” хэмээж байсан Амай шинэхэн хайртайгаа учирсан бололтой.

шуурхай


URL:

Сэтгэгдэл бичих