Тендерт ялчихаад ажлаа муу хийсэн бол хар жагсаалтад оруулна

Засгийн газраас сар тутамд зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт өчигдөр “Шилэн тендер” сэдвийн хүрээнд өрнөлөө. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, мөн яам, агентлагийн газрын дарга нар оролцов. Засгийн газар ирэх 2014 оныг тендэрийг ил тод болгох зорилт дэвшүүлжээ.
Монгол Улсын 2014 оны төсөвт тусгаснаар төсвийн хөрөнгө оруулалтаар 301 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн төсөвт өртөг нь 1.1 их наяд төгрөг болох аж. Энэ бүхнийг тендер зарлаж гүйцэтгүүлэх юм байна. Ингэхдээ цахим худалдан авах үйл ажиллагааг явуулахад голлон анхаарах гэнэ.
Энэ чиглэлд төрийн байгууллагууд ч бэлтгэлээ хангаж байгааг Ерөнхий сайд дуулгасан. Ер нь улсын хэмжээнд 73016 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдагаас 2013 онд 3407 нь тендерт шалгарч 1.7 их наяд төгрөгийн гэрээ бай гуулан ажиллажээ.
Гэвч зарим тендерт шал гарсан компаниуд ажлаа чанаргүй гүйцэтгэдэг, эсвэл хийж байсан ажлаа хаяад явдаг, мэргэжлийн алдаа гаргадаг зэрэг зөрчил гаргасан байна. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийж, тендэрт ялчихаад ажлаа гүйцэтгэдэггүй, чанар муутай ажлаа хийдэг компаниудыг хар жагсаалтад оруулж, тендерт оролцуулахгүй байх зарчим барьж ажиллахаар болжээ.
Д.Сүрэн
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих