Мөрийтэй тоглоомд донтогчид олширчээ

images58224404Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрийтэй тоглож байсан олны танил эрхмүүдийг саатуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрийтэй тоглосон гэх гурван хүнд эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эд мөрийн баримтаар покерын зарим эд хэрэгсэл, ширээ зэргийг хураан авсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст таван хүнийг  мөрийтэй тоглосон байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэв.
Олны танил хүмүүс мөрийтэй тоглоомд донтсон талаар зарим хээвлэлээр бичиж байсан. Хуучнаар “Хадгаламж” банкны нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн, Ж.Мягмаржаргал болон гавьяат тамирчин пан Азийн аварга Д.Лхагва, МУНН-ын дарга Б.Батболд нарын хүмүүс мөрийтэй тоглож байсан гэх мэдээлэл цацагдаж байв.

Б.Гантуяа монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих