Н.Алтанхуяг сайдаа нөгөө замын 50 тэрбумаа аль халаасандаа хийсэн юм бэ?

f8f84c712f59192dbig

Дүрэм зөрчсөн жолоочийг бэлэн мөнгөөр торгож замын цагдаагийн халаасанд үлдэх завшсан хэдийг нь ил гаргаж ирэх гэсэн ерөнхий сайдын санаачлага амжилттай хэрэгжиж байгаа юу?

Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд Н.Алтанхуягийн шинэчлэх гэж оролдсон нэг зүйлд нь түүний санаачилсан “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем”.

Хурууны хээгээ уншуулж, бичиг баримтаа шургуулаад л явчихна тэгж байгаад хэдэн өдрийн дараа торгуулийнхаа мөнгийг соёлтой хүний зангаар санаачлагатайхан шиг ойролцоох банкиндаа тушаачихна. Ерөнхий сайдын багцаас энэ ажилд бүхэл бүтэн тав зургаан зуу хүүхдийн цэцэрлэг өлхөн барьчихаар хөрөнгө буюу 50 сая төгрөг гаргасан.

Харин дээрх ажлыг гүйцэтгэсэн “Смарт солюшнс”-ний хэлж байгаагаар ердөө 1,8 тэрбум төгрөгийг л зарцуулж зөвхөн нийслэлд орших 400 орчим замын цагдааг тус төхөөрөмжөөр хангасан гэнэ шүү.

Тэгэхлээр еэвэнгийн тал хаа байнаа гэдэг шиг. Эрхэм сайдаа үлдсэн 48,2 сая төгрөг нь хаа байгаа бол?

Уг нь тэнэг хүн идсэнээ ярьдаггүй гэдэг ч түмэндээ хайртай түшээд тайлбарлах зүйл байгаа л байх.

Азтай

Эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих