Афганистан Пакистантай хийх гурван талын хэлэлцээгээ ахиулна

616ce02861caaefboriginalХятадын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй 11-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Афганистан Пакистантай хийх гурван талын хэлэлцээгээ чухалчилж байна. Nрэх жил Хятадад шинэ ээлжийн яриа хэлэлцээ хийх болно. Афганистан Пакистантай хамтаар чармайж, гурван талын хэлэлцээг тасралтгүй ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Хун Лей хэлэхдээ, 12-р сарын 9,10-ны өдрүүдэд гурван орны гурав дахь хэлэлцээ Кабул хотод боллоо. Хэлэлцээний хугацаанд гурван тал Афганистан болон бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, терроризмийн эсрэг, мансууруулах бодисыг хориглох зэрэг хамтын ажиллагаагаа ахиулж, ШХАБ-ын тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Хятад Пакистан хоёр тал мөн Афганистанчуудыг гол болгон тэдний энхийн үйл явцыг дэмжиж, Афганистаны энх тайвны дээд зөвлөлийн эвлэрлийн асуудлаарх хүчин чармайлтыг дэмжинэ гэжээ.

/Баатар орчуулав/ CHINA NEWS


URL:

Сэтгэгдэл бичих