Ахмад настны тэтгэвэрт ирэх онд 752 тэрбум 874.7 сая төгрөг зарцуулна

80efa116b4891cf83c2f93719f91924e_L Монгол Улсын 2014 оны төсөвт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 1 их наяд 44 тэрбум 310 сая 310.6 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгохоор төсөвлөсөн.Үүнээс 752 тэрбум 874.7 сая төгрөгийг өндөр настны тэтгэвэрт зарцуулах юм.

Ирэх онд ахмад настанд зориулан 802 тэрбум 345 сая 928.7 мянган төгрөг төсөвт суулгаснаар халамжийн тэтгэвэрт 4 тэрбум 475.5 сая, ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэхэд 17 тэрбум 882.3 сая, ахмад настнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд 17 тэрбум 561.5 сая, ахмад дайчдад олгох тэтгэмжид 3 тэрбум 396.8 сая, алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлтөд 2 тэрбум 983.2 сая, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1 тэрбум 853.6 сая, Монголын ахмадын холбоонд 1 тэрбум 318 сая төгрөг тус тус зарцуулах юм. Харин нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэрт 752 тэрбум 874.7 сая төгрөг олгох юм байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 242 тэрбум 964 сая 381.9 мянган төгрөг төсөвлөсөн. Үүнээс халамжийн тэтгэвэрт 80 тэрбум 683.6 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт болон тэтгэмж олгоход 14 тэрбум 306.5 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хөнгөлөлтөд 5 тэрбум 501.1 сая, 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжид 11 тэрбум 989 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭМД-ийн шимтгэлд 454.1 сая, нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт 130 тэрбум 29.7 сая төгрөгийг тус тус олгох юм.

Н.Туяа

монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих