Ажиллагааныхаа мөнгөөр машин авах Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ өмнө нь “Верна аксинт” унадаг байсан

Untitled-1_500x500

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мотобуудлагын батальоны тагнуулын офицероор нээрээ нууцлаад 9 сарын хугацаанд яваад ирсэн.

Төрд суудалтай хүний хүүхэд гээд мөнгөөрөө далайгаж бусдыг дээрэлхэн дураараа аашилах баячуудын эрх жаалын хажууд адилхан монгол аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алба хаагаад ирсэн тэрээр эрх ямба эд хөрөнгөд шунадаггүй нэгэн бололтой.

Э.Эрдэнэ БНӨСУ-д алба хаахаасаа өмнө таксинд ч явж харагдахаа байсан “Верна аксент” маркийн машинтай байсан гэнэ. Түүнийг хүмүүс “Верна унаад байхдаа яахав дээ” гэдэг байсан ч бинзен бага иддэг авсаархан машиндаа “зогсоол энэ тэр шаардаад байхгүй сайн машин” гэж  их л дурладаг байжээ.

Мөнгөний хэрэг гараад хайртай машинаа зарчихсан ерөнхийлчгийн хүү маань одоогоор унах унаагүй аавынхаа тэргийг энэ өвөл түр унахаар авсан, хавар машины үнэ буухаар ажиллагааныхаа мөнгийг хадгалаж байгаад өөрийн гэсэн өмчтэй болох гэж байгаа сурагтай.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 March 2015

oy

Сэтгэгдэл бичих