Аль Кайдагийн удирдагч тодорлоо

Пакистаны “Мэдээ” сонины мэдээлснээр энэ сарын 17-нд Аль Кайдагийн удирдагчаар Египетийн иргэн Сайф Аль-Адел түр хугацаагаар сонгогджээ. Тус бүлэглэл удирдагч агсан Осама Бин Ладеныг нас барснаас хойш 15 хоногийн дараа нууц уулзалт зохион байгуулж түр хугацаанд удирдах хүнийг сонгосон байна.

Сайф Аль-Адел нь Аль Кайда бүлэглэлийн гишүүдийн асуудал эрхэлсэн толгойлогч байсан аж. Тэрбээр 1998 оны наймдугаар сарын 7-нд Танзаны Дар Эс Салам, Кенийн Найроби дэх АНУ-ын Элчин сайдын яаманд болсон халдлагыг зохион байгуулсан хэмээн сэжиглэгддэг байна. Мөн түүнийг АНУ-ын засгийн газар 2001 оны есдүгээр сарын 11-ний хэргийг зохион байгуулсан гэж үздэг юм.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих