Хуурамч спирт, түүхий эдээрээ гаалийнханд зартай болсон О.Сэмэр “Оргил”-ыг олзолчихож

Нам засаглах цагаар идэшний үе ирж,  бүлгийн нөхөд хэсэгтээ л идэх хоолтой болдог жамтай. Жамаа дагаад энэ удаад төрийн өмчит “Оргил” рашаан  сувилалыг хувьчлахаар болжээ.  АН-ын фракцууд “Оргил”-ыг авах талаар маргаан дэгдээж, наймаа тохирооны үндсэн дээр Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракц авахаар болж, хоорондоо гар хөлийн үсэг зуралцсан тухай мэдээ байна. Харин “Оргил”-ыг халааслах шинэ азтан нь өдгөөгийн захирал О.Сэмэр гэгч нөхөр аж.

О.Сэмэр гэхээр зарим нэг нь сайн  танина. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшин ялагдал хүлээж байсан. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар спирт оруулж ирсэн, мөн түүхий эд хууль бусаар хилээр гаргасан гэх намтар ч түүнийг олны танил болгоход нөлөөлсөн.

Үүний дараагаар Эрүүл мэндийн яаманд газрын даргаар ажилласан ч мөн л хэл ам дагуулж “Алтангадас”-д  шингэх нүүргүй болсон О.Сэмэр арга ядахдаа Алтанбулагийн чөлөөт бүсийг захирахаар  яваад бас л  халаа сэлгээ, хил дамнасан наймаа эргүүлж хөгөө чирээд ирсэн. Хаях гээд хаяж болдоггүй авах гээд авч болдоггүй түүнд арга буюу журмын нөхөд нь “Оргил” рашаан сувилалын газрыг өгч байгаа гэсэн.

  Уг нь Монголдоо нэртэй гайгүй ашиг орлогтой энэ рашаан сувилал нь улсын төсөвт багагүй ашиг оруулдаг гэдгийг албаны эх сурвалж хэлдэг. Жилдээ 10 гаруй мянган хүнд үйлчилдэг энэ газрыг хувьчлах байгууллагын жагсаалтад оруулж ирсэн нь өнөөх л хувьчлал нэрийн дор улсын өмчийг халааслаж сурсан нөхдийн ээлжит дээрэм байхаас хаа зайлах вэ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих