Эрчүүд аяга кофены дараа “тэнэгтдэг”
Сэтгэлзүйчдын баталж байгаагаар ердөө аяга кофе уугаад л эрэгтэй хүмүүс тэнэгтэж эхэлдэг гэнэ. Хэрвээ эмэгтэй хүн сэтгэл санаа нь үймэрсэн үедээ нэг аяга кофе уугаад дорхноо тайвширч асуудлыг шийдэх зөв шийдэл олох чадвартай болдог бол эрчүүд бүр эсрэгээрээ сэтгэн бодох чадвар нь муудаж хүнд байдлаас хэрхэн гарахаа мэдэхгүй самгардаж байжээ.
Судлаачид туршилт хийж үзэхэд кофе уусны дараа эмэгтэйчүүд ердөө 20-100 секундын дотор гаргалгаа хийж байхад эрэгтэй хүмүүс мухармалд байдалд орж шийдвэр гаргаж чадалгүй эргэлзэн тээнэгэлсэн гэнэ. Энэ нь кофе эмэгтэй хүмүүсд илүү тустай болохыг харуулж.
Иймд эрчүүд чухал шийдвэр гаргах хурал зөвлөгөөний өмнө кофе уухгүй байх нь зөв гэнэ.
URL: