Тайван байцгаа, Монголчуудаа

Ийм нэг хэлц үг гараад байгаа гэнэ. Тэгэх тэгэхдээ япончууд гаргасан юм байх. Тэр нь хэтрүүлэг байж мэднэ. Гэхдээ ийм хошин сануулгатай үгийг арлын орны андууд маань бидэнд хандаж хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Өнгөрөгч дөрөвдүгээр cap япончуудын хувьд тун ч халгаатай эхэлсэн. Хүчтэй газар хөдлөлт, үүнийг дагасан цунами олон мянган хүний амь насыг цаг бусаар авч, хөнөөл сүйрлийн уршиг урхаг одоо хэр арилаагүй байна.

Тэнд болсон гамшгийн талаар телевизийн шууд нэвтрүүлэг гарч хүмүүс санал бодлоо утсаар илэрхийлж байсныг уншигчид санаж байгаа байх. Нэвтрүүлэгт оролцсон нэг иргэн газар нутгаасаа Япончуудад түрээслэе хэмээн хувийн санал бодлоо илэрхийлсэн нь олон хүний уурыг хүргэж уушгийг сагсайлгахад хүргэв. Нэхэл хатуутай нэгэн “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үгийг иш татаж байгаад тун цухалдангуй байна аа.

Япончуудыг тэгж өрөвдөөд байгаа юм бол дуртайгаараа чи хашааныхаа газрыг өгөхгүй юу гэж уурссанаа мөнөөх санал хэлсэн хүний хаяг утсыг өгөөтөх гэж хөтлөгч бүсгүйг сандаргав. Янз нь мөрөөр нь мөшгиж, мөчийг нь тоолох бололтой. Даарин дээр давс гэгч болж энэ нь чиллын нэг хэмжүүр ч гэлээ юманд учир, суманд гичир бий.

Сүхбаатарын талбайд хэсэг нөхөд хана шийрлэж, зэл татчихаад хаваржиж, зусч байна. Тэд эдүгээгийн төр засгийг шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог шиг адалдаг, шаардах бичгээр бусдын цаг завыг гарздаж сууна. Улс төр, иргэний наад захын соёл, ёс зүйгүй энэ мэт ааш авираа тэд эх орончийн дүр бүтээж байна хэмээн эндүүрдэг бололтой юм.

Их хурлыг тараах, Засгийн газрыг огцруулах гэнэ. Хувьсгалын нөхцөл бүрдчихээд байна гэсэн онолын дүгнэлт гаргасан юм байх. Хувьсгалын цэргүүд болох хөдөөнөөс ирсэн морьтонгууд хотын хаяанд цугларчихсан тушаал хүлээж


П.Булган

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих