Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 

Хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим алдагдаж чанар нь муудсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалах явдал буурахгүй байна. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ  явуулдаг аймгийн “Шинэ-Алтай” үйлчилгээний төвд шалгалт явуулж, 7 цайны газар, 15 хүнсний дэлгүүрт хяналт шинжилгээ явуулжээ.

Мөн дээрх шалгалтаар “Шинэ-Алтай”ХХК-ий  Худалдаа үйлчилгээний төвд хүнсний худалдаа эрхэлдэг шилэн захын 12-р павилон, Баялаг-хүнс, Ээж хайрхан хүнсний дэлгүүрүүд болон Есөнбулаг сумын Харзат багт байрлах Арвай хүнсний дэлгүүрээс хэрэглээний баталгаат хугацаа дууссан 43 төрлийн 560 ширхэг нийт  700 орчим мянган төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүн хураан авчээ. Зөрчил гаргасан 4 иргэн, ААНэгжийг 320,0 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих