Дорнод аймгийн засаг даргын орлогч Д.Дамдинбазар 30.000 га газар Солонгосчуудад өгөх гэрээнд гарын үсэг зурав

/Гэрэл зураг дээр, Монгол улсын Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, КМАDI / Солонгос- Монголын Хөдөө аж ахуйн хөгжлийн санаачлага/ байгууллагын Ерөнхийлөгч Ким Хак-Су нар/

Солонгосчууд Монгол улсаас 30 мянган га газрыг газар тариалан эрхлэх зорилгоор худалдан авах гэж байгаа тухай www.koreaittimes.com веб хуудсанд өгүүлснийг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.

Тус байгууллагын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чан Юн Чан ярихдаа, Кори гэж нэрлэгдсэн 816 880 акр талбай бүхий тариалангийн эдэлбэр газарт байгальд ээлтэй газар тариалангийн болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөж байгаа тухайгаа дурдлаа. Кори гэдэг нь эртний Солонгосын Корё хаант улсын нэрээс гаралтай үг юм.

Кори эдэлбэр газар нь маш их нөөц боломжтой газар юм байна. Цаг агаар тогтвортой, сайн чанарын хөрс, тунгалаг голуудтай, гүний ус элбэгтэй зэрэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тун таатай юм. Ингэснээр, Монголын хүнсний зах зээл болон экспортыг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр болно.

БНСУ-ын Солонгос-Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачилга болон Монгол улсын Дорнод аймгийн засаг захиргааны удирдлагын хооронд нэгэн гэрээ удахгүй байгуулагдах гэж байгаа бөгөөд гэрээ ёсоор газрын дорх нөөцийг ашиглаж дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тогтворгүй байгаа үед импортыг орлох үр тариа болон хүнсний ногоо тариалах болно.

Хөдөө аж ахуй бол Монголын эдийн засгийн үндсэн салбар бөгөөд хүн амын 48 хувь нь уг салбарт ажилладаг. Ийм учраас,энэ газрыг худалдан авах нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой.

Ерөнхийлөгч Ли Мён Бак хүнсний нөөцийг нэмэгдүүлэх бодлого чухал ач холбогдолтой болох талаар өөрийн бодлыг илэрхийлэхдээ»сайн чанарын хүнсний нөөцийг бий болгохын тулд төрийн болон иргэний байгууллагууд засгийн газар хоорондын байгууллага байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх, үүний тулд бусдыг урин, хамтарсан үйлдвэр байгуулах нь зүйтэй болох» талаар дурдсан билээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, «уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий нийтээрээ хүнсний хомсдолд орж байна» гэж тэмдэглээд «хөдөө аж ахуйн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай онцолсон. «Дэлхийд нүүрэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хохирч хоцрох эсвэл энэхүү эрсдэлт хүчин зүйлийг шинэ өсөлтөд хөтлөгч хүч болгон ашиглаж чадах эсэхээс улс үндэстний ирээдүй хамаарах болоод байна. Иргэдийн хүнсээр хангах явдал нь зөвхөн томоохон корпорациуд болон засгийн газрын мэдлийн асуудал биш бөгөөд төр засаг, иргэдийн байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байна” болохыг Ерөнхийлөгч дурдсан билээ.

Хөдөө аж ахуйн тусгай бүс нь Монголын Халх голын бүс нутагт 30 мянган га талбай эзлэн орших юм. Хоёр тал төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно. Тухайлбал, газар тариалан болон мал аж ахуйн фермүүд байгуулах, экосистемийг хамгаалах болон ойжуулалт явуулах зэргийг дурдаж болно. Хоёр тал Зүүн Монголын байгалийн нөөцийг хамгаалах, эдийн засаг газар тариалангийн бүсийн байгаль орчинд ээлтэй хот бий болгохын тулд хамтран ажиллах болно.

Солонгос Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн бэлтгэл санаачилга буюу КМАDI нь Монголоос худалдан авах 30 мянган га газрын асуудлыг хэлэлцэхээр хуралджээ. Төлөвлөлтийн хорооны дарга Ким Хак-Су хэлэхдээ, « Хүнсний хангамж бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос үр тарианы хэрэгцээнийхээ дөнгөж 4 хувийг бие даан хангаж байгаа бол Умард Солонгос хүнсний гол төрлийн бүтээгдэхүүн болох цагаан будаагаар гачигдаж байна. Хоёр Солонгос хоёулаа хүнсний хангамжийн асуудалтай тулгараад байна. Ах дүүгийн холбоотой Монгол оронд улаан буудай, буурцаг, эрдэнэ шиш болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тариалснаар манай оронд үр тарианы хомсдол арилж, илүүдэл цагаан будааг Умард Солонгос болон бусад орнуудад экспортлох сайхан боломж нээгдэнэ.
Хэтдээ Монгол улсад хүнсний хангамжийн бааз байгуулах, дахин нэгдсэн улсын маань 80 сая иргэдийг хүнсээр хангах арга зам олоход бэлтгэх үүднээс энэ боломжийг бид ашиглах ёстой. КМАDI болон Монголын Дорнод аймгийн захиргаа тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нягт хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation


URL:

Нэр: Fairy Mansi Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих