Гитарчин Өөжгий: “Тэвчих арга алга”

16437Монголдоо ноймор нэг гэгдэх гитарчин Өөжгий цахим хуудсаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, цахим хуудсыг идэвхтэй ашигладаг нэгэн. Тэрээр ам барьдаг дуучдыг тайзнаас зайлуулахыг хүсэн “Сүүлийн үед энэ панаграмчингууд арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьдаг дуучны тоглолт үзлээ. Бүтэн оркестр хуруугаа хөдөлгөж, дүр эсгэж суусан сураг байна. Зарим тоглолтон дээр. Хөдөлмөрчин хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө билет худалдаж аваад орж ирж байхад CD тавиад зогсдог гарууд тайзнаас зайлвал таарна” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан бол энэ удаад:

“Өөрснөө но-той улс л хүнд итгэдэггүй гэж үнэн бололтойдогоо. Өөрөө бол байнга асуудал гаргана. Тэрнийгээ байж болох үзэгдэл гэж үзнэ. Тэгснээ бусдыг бол тийм алдаа гаргахаар тэрэн дээр нь тоглолт хийж дэвхцэнэ. Тэвчих арга алга” хэмээн постложээ.

uujgii

Б.Царцмаг

Эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих