Д.Болдын хулгайн асуудлаар Дооёо ингэж өгүүлэв

“Би дурламаар байна” клипний асуудалд дуучин Д.Болдыг хутгах хэрэггүй л дээ. Яагаад гэвэл Д.Болд сайн уран бүтээлч, сайн дуучин DOZ интертаймент энэхүү дууны клипийг хийж гүйцэтгэсэн. Ер нь манай улсад комьютер графикийг арваад жилийн өмнөөс л ашиглаж эхэлсэн. Бидний хувьд жишээ авах, санаа авах, иймэрхүү маягтай хийвэл зүгээр юм биш үү гэсэн харж дүгнэж хийх туршлага дутуу байна. Тийм учраас “Би дурламаар байна” клипийг бүтээхдээ санаа авсан. Энэ бүхнийг юундаа нуух билээ дээ. Бүгдээрээ мэдэж байгаа зүйл. Манай улс чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжин орохдоо бусад орны үндсэн хуулиас жишээ, санаа авч үндсэн хуулиа батлаж байлаа шүү дээ” хэмээсэн юм.
Азтай
Эх сурвалж: www.fact.mn
URL: