Шинээр одон авсан эхчүүдийн мөнгийг ирэх сараас олгоно

Энэ онд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авах 39767 эх, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон авах 92 мянган эх байгаа гэсэн тооцоог Засгийн газраас гаргасан билээ. Улмаар энэ оны төсөвт одонтой эхчүүдэд мөнгөн тусламж олгохоор 33 тэрбум 275 сая төгрөг төсөвлөсөн юм.

Өмнө нь одонгийн мөнгө авч байсан эхчүүдийн олонхи нь мөнгөө аваад байгаа аж. Харин шинээр нэг, хоёрдугаар зэргийн одон авах эхчүүдийн мөнгийг ирэх сараас олгож эхлэх аж. Учир нь тэдэнд одонг Эх, үрсийн баярын үеэр албан ёсоор гардуулахаар төлөвлөж байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих