Тендер нэртэй сүлжээний бизнес хүчээ авах болжээ

Монгол улсын анхны хоёр ерөнхийлөгч нь нутгийн уугуул, гурав дахь ерөнхийлөгч нь нутгийн хүргэн гэдгээрээ Завханчууд омогшдог. Ер нь нутгархах дуртай Завханчууд харин өдгөөгийн ерөнхий сайдад  нэлээд талархаж байгаа гэнэ. Учир юун гэвэл Донойн хөндий дэх нисэх онгоцны буудал, аймгийн төв хоёрын хоорон дахь 29 км замыг асфальтлах 12 тэрбум 250 сая төгрөгийг 2011 оны улсын төсөвт баталсан явдал аж.Гэвч замын нийт уртыг 35 км гэж тооцоолсон уг тендерт “Хурдны зам”,”Алтайн зам”,”Хэрмэн зам”,”Хотгор” гэсэн дөрвөн компани өрсөлдсөн. Д. Туяа гишүүн урьд нь энэ замыг хайрган хучилттай болгосноор уг төсөлд зарцуулагдах мөнгөний бараг 40%-ийг нугалжээ. Өөрөөр хэлбэл долоон тэрбум орчим төгрөгөөр л энэ зам босно гэсэн үг. Гэтэл хамгийн бага буюу 10 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал тавьсан “Хэрмэн зам” компани бус Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга,УИХ-ын экс гишүүн А. Муратын 12 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн “Хотгор” компани тендерт ялжээ.Эндээс үзвэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэндээ тал засдаг нь Монголчуудын гэм биш зан болжээ. Тэгээд ч энэ асуудал нэг төрлийн сүлжээний бизнес болсон бус уу?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих