2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт “2014 SHOW PARTY” болно

Их хотын эрч хүчтэй, эхэмсэг 5000 мянган залууст зориулсан 2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт “2014 SHOW PARTY” 12-р сарын 31-нд 22:00 цагаас “Мишээл экспо”-д болохоор товоо зарлалаа.

“MONGOL MIX PROJECT”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “2014 SHOW PARTY”-нд урилгаар Хар сарнайн Амараа, Люмино хамтлаг нар ая дуугаа өргөж, “MONGOL MIX PROJECT”, DJ CHINBAA нар шилдэг сетүүдээ толилуулна. Ингээд шинэ он шинэ жилийн баярын он солигдох торгон мөчид, анд найзуудтайгаа, анги хамт олонтойгоо “2014 SHOW PARTY”-нд хамтдаа доргиж өнгөрүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99080770, 91080770.

 


URL:

Сэтгэгдэл бичих