Хамгийн өндөр настай гурван ихэр

мгийн өндөр настай гурван ихэр болох Британийн ах дүүс 80 нас хүрлээ. Тэд 1931 оны тавдугаар сарын 5-нд Английн Нортфлит хотод мэндэлжээ.

Тэр үед дөрвөн настай хүүтэй байсан ээж нь гурвын гурван хүүтэй болно гэж төсөөлөөгүй гэдэг. Ихэр гурвыг багш нар нь ялгадаггүй байсан тул цамцан дээрх нэрээр нь таньдаг байсан гэнэ.

Хамгийн хөгжилтэй нь Роналдыг дөрвөн минутын өмнө төрснийг мэддэг ч ээж, аав, өвөө, эмээгийнх нь хэн нь ч Эрик, Дэвид хоёрын хэн нь түрүүлж гарсныг мэддэггүй аж.

Тэд “Сэтгэл санаа, бие махбодь гээд бүх талаараа холбоотой байдаг тул бусад ах дүүсийг бодвол бид илүү эв найртай. Хүмүүс биднийг ялгаж танихгүй андуурдаг нь үнэхээр хөгжилтэй” гэж ярьжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр настай гурван ихэр болох Морганыхны нэг Луэллин 81 насандаа бурхны оронд одсон учир Британийн ах дүүс тэдний орыг залгажээ.

Ж.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих