МУИС салбар сургуулийн захирлуудаа томиллоо

a3715a_1151

МУИС-ийн захирал А.Талтбаяр өнгөрсөн баасан гарагт тушаал гарган, Удирдах зөвлөлийн хурлаас шинээр тогтоогдсон таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ.

Тодруулбал, Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Болдгив, Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн профессор, доктор Н.Батнасан, Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр ХЗС-ийн захирал, доктор Д.Солонго, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Математик компьютерийн сургуулийн захирал, доктор Ш.Нямбаа, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор С.Баттулга нарыг тус тус томилжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих