Б.Хурцын ємгєєлєгч Их Британийн гадаад албыг шvvмжилжээ

Tус улсын тагнуулын томоохон дарга нарын нэг Британид албан єсоор айлчлахдаа хvн хулгайлсан хэргээр баривчлагдсан нь Пиночетийн хэргийг сануулж байна.Хэдэн долоо хоногийн ємнє Монголын тагнуулын албан тушаалтан Аэрофлотын онгоцноос Хитроу буудалд буухдаа Британийн тагнуулын албаныхантай шинэ цагийн хамтын ажиллагааны талаар ярилцах тєлєвлєгєєтэй тул найрсаг дулаанаар хvлээн авна гэж тєсєєлж байсан болов уу. Айлчлалын тєлєвлєлтєд Даунинг гудамжин дахь Vндэсний аюулгvй байдлын зєвлєхийн урилга хvртэл орсон байж.

Гэтэл тvvнийг Хитроугийн ВИП заал биш харин Скотланд Ярдын мєрдєн байцаагчид єєрийг нь баривчлахыг хvссэн олон улсын баримтаар зэвсэглэн хvлээж байлаа…

Английн “Индэпэндэнт” сонины саяхны дугаарт Б.Хурцын тухай дэлгэрэнгvй мэдээлэл гарсан нь ингэж эхэлсэн байна. Кахал Милмо гэж сэтгvvлч vvнийг бичжээ.

Ихэнх нь манай сонинуудаар олонтаа гарсан хуучин гэхээр мэдээ байгаа боловч монголчуудад шинэ байж мэдэх зvйлээс нь орчуулбал:
… Хурцын ємгєєлєгч нар Их Британийн Гадаад албыг гурван хvvхдийн эцэг энэ хvнийг баривчлахад дэмжлэг vзvvлэн, “дипломат ёсыг буруугаар ашигласан” хэмээн буруутгаж байна. Учир нь шvvхийн бичиг баримтаас vзэхэд Гадаад алба нь Их Британийн Хvнд, зохион байгуулалттай тэмцэх газар (SOCA буюу Serious and Organized Crime Адєпсу)-т ноён Хурцын айлчлалын талаархи нарийн мэдээлэл, тэр ч бvv хэл буух онгоцны хуваарь ээргийг ч гарган єгчээ…

Vvнээс цааш хэсэгт Гадаад алба Хурцыг угаасаа баривчлуулах гэж уриагvй, урьсан хойно нь л эрэн сурвалжлагдаж байсан хvн гэдэг нь тодорхой болсныг дурдаад, Хурцыг ємгєєлсєн хэдэн єгvvлбэр бичсэн байна. Ингэхдээ тєрийн айлчлалыг баривчилгаатай хослуулсныг шvvмжилсэн ємгєєлєгчдийн vгийг эш татаж. Яг энэ байдлаараа Хурцын хэрэг Пиночетийн баривчилгааг шууд сануулж байгааг нийтлэлч бичжээ.

Дараагийн хэсэгт Хурц чухам юуны учир баривчлагдсан, ямар хэрэг єдvvлснийг єгvvлж. Энэ нь манайд дэлгэрэнгvй мэдээлэгдсэн, харин шинэ гэмээр мэдээ бол Германы цагдаагийн албаны эрэн сурвалжилснаар “Б.Хурц Энхбатыг авч явсан машиныг жолоодож явсан, гардан гvйцэтгэсэн багийн “гол тvлхvvр-гишvvн” (key member) нь байсан” гэжээ. Эндээс нэг зvйл анзаарахад манайхан Хурцын нэрийг хэн гаргаж єгсєн бэ, яаж мэдсэн бэ гэх мэт асуудлууд тавьж байсан, манайхан биш Германы мєрдєн байцаагч нар єєрсдєє олж мэдсэн нь тодорхой байна. Манайхнаас мэдээлэл очлоо гэхэд сайндаа л нэрс єгєх биз, гэтэл машиныг хэн жолоодож байсныг нь тодорхойлсноос харахад нутагт нь баримт vлдсэн бололтой. Ингээд чухам Германууд (францчууд биш шvv) бvр 2006 онд Хурцыг баривчлах хvсэлтээ албан ёсоор гаргасан гэдгийг бичжээ. 2006 онд баривчлах тушаал нь гарчихсан байхад Их Британид очно гэдэг аз туршсан хэрэг болсон гэхэд хилсдэхгvй мэт. Мэдээгvй байсан ч байж болох юм.

Монголын талаас тvvнийг батлан даалтаар гаргах хvсэлт тавьсныг, Монголын шадар сайд “Хурцыг оргон зайлахгvйг батлан дааж байна, хэрэв электрон гавтайгаар гадуур байцаавал Элчин сайдын яаманд шvvх хурал хvртэл байлгая” гэсэн санал тавьсныг Английн хуулийнхан хvлээн зєвшєєрєєгvй байна. Єнгєрсєн мягмар гаригт болсон хурлын дараа шvvгч МкКомбе: “гарамгай тагнуулч (master spy), дипломат тєлєєлєгч, хvн барьцаалсан хэргийн сэжигтэн энэ хvн нутаг руугаа зугтах боломж байгаа учраас гаргаж болохгvй” гэсэн шийдвэр гаргажээ.
Английн сонинд гарсан бас нэг ноцтой мэдээ бол Хурцын ємгєєлєгч нар (Монгол ємгєєлєгч авахыг зєвшєєрдєггvй тул англи хуульчид ємгєєлж байгаа) тvvнийг Монголд нэлээд хэдэн дээд албатны авлигын хэргийг илрvvлсэн гэсэн байна.

Асуудал манай талд шийдэгдэхэд их л хvнд болж байгаа бололтой. Учир нь тvvнийг буруутгаж байгаа хэргийг тодорхойлсон vгсийг харахад: trans-border kidnapping, skullduggery хэмээж байгаа нь яавч хєнгєн хэрэгт тооцогдохгvй.

Монголын тєр гардан гvйцэтгэсэн улсаа хамгаалж чадахгvй бол хvчний байгууллагынхан цаашид хэрхэн vйл ажиллагаа явуулж байх сан билээ? Бид єнєєдєр улстєрийн vvднээс хэн нэгнийг буруутгах, иймэрхvv мэдээнээс єєрт ашигтайг нь сонгох тоглоом дээр л анхаарч байна. Мэдээж хэрэг хvний эрхийг зєрчсєнийг нь зєвтгєж болохгvй, гэвч тvvнийгээ дотроо л ярьдаг баймаар мэт. Айлын хоёр хvv хоорондоо дандаа зодолддог доо. Гэвч гадаа гарахаараа єєр айлын хvvхдvvдтэй нэгнээ ємєєрєєд л зодолддог биз дээ. Тvvнтэй адил монгол хvнээ барьсан, хvний эрх зєрчсєн, тvvнийг нь илчилсэн ємгєєлєгчийг шоронд хийсэн гэх мэт буруу хэргийг улс дотроо хатуу шийтгэх нь зvйтэй, харин гадаад улсад шvvхээр орох гэж байгаа хvнийхээ талд бол бид бvгдээрээ цэх зогсох, ємгєєлєх ёстой гэж бодох юм. Vvнээс гадна тагнуул гэж ирээд л хvн муулах нь их болжээ. Тагнуул гэж айхтар муу ажил байж болно л доо хамаагvй, гэвч тагнуулгvй улс хэрхэн оршин тогтнохсон билээ. Хэн нэг нь тэр ажлыг хийх л хэрэгтэй биз дээ. Эцсийн эцэстээ Монголын тагнуулчид бол vнэхээр тагнуул нь мєнєєс мєн, гэхдээ манай талын тагнуулууд шvv дээ. Кинон дээр хvртэл манай талын тагнуулууд сайн талын дvр байдаггvйсэн бил vv? Бид бvгдээрээ дэлхий хэмээх vзэл суртал, эдийн засаг, хэл соёлын их дайны талбарт нэг талынхан шvv дээ. Дотроо бол харин єєр хэрэг л дээ…

М.Саруул-эрдэнэ


URL:

Tags: