Талх сүү, гурил будаагаар чимэглэсэн С.Бямбацогт гишүүний “содон гацуур”

 

byambatsogtУИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн ордон дахь ажлийн өрөөнийхөө үүдэнд нэгэн сонирхолтой гацуур мод засчээ. МАН-ын бүлгийн даргын үүдэнд зассан энэхүү модонд өргөн хэрэглээний барааны үнийг энэ оны долдугаар сарын  болон өнгөрөгч арваннэгдүгээр сарын үнэтэй харьцуулж бичсэн зургаар гацуураа чимэглэсэн байна.
Тэрээр өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, “Атар” талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өссөн тухай бичжээ.
Энэхүү гацуур модоо бүлгийн дарга С.Бямбацогт “Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм” хэмээн тайлбарлажээ.

DSC_0312

DSC_0312

DSC_0312
DSC_0312
DSC_0312
ff94ad3d8d28ce70big

ff94ad3d8d28ce70big

ff94ad3d8d28ce70big

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих