Улаанбаатар төмөр за­мын Москва хо­тод суух суурин төлөөлөгч н.Пүрэв­баатар гаалийн байцаагчдад танхайрчээ

060bf04ab776be40big

Улаанбаатар  төмөр  за­мын  Москва  хо­тод суух суурин төлөөлөгч Пүрэв­баатар уржигдар буюу даваа гарагт гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайрч орон  ажлаа хийж бай­сан гаалийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ.

Тодруулбал  ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь гаа­­лийн газрын улсын бай­цаагчид  зөвшөөрөлгүй хя­­налтын бүсэд нэвтэрсэн түү­нийг “Гаалийн хяналтын бүсэд тусгай зөвшөөрөл авч байж ордог” хэмээн нэлээд учирлан хэлжээ. Гэтэл тэр­бээр шаардлага тавьсан байцаагч нарыг элдвээр доромжлон  “Та нар намайг яах юм бэ.  Та нарыг гаалийн албанаас халуулна” гэх зэргээр доромжилж ул­маар гаалийн улсын байцаагчийн эрх чөлөөнд халдаж тан­хайран биед нь гэмтэл учруулжээ.

Тиймээс  эл  хэргийг хууль хя­налтын байгуул­лагад шил­жүүлэн шалгуулж бай­гаа юм байна. Уг  хэрэгтэй   холбог­дуу­лан иймэрхүү байдал удаа дараа давтагдаж байгаа учраас Гаалийн байгууллагаас энэ мэт хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэх болсоноо ч мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих