Ионсей эмнэлэг хагалаа хийх эрхгүй Солонгос эмчээр хүн задлуулж байжээ

karl-storz-high-tech-operationssaal-middle

 

 

 

 

Улаанбаатар хотод төдийгүй улсдаа ганц найдвартай эмчилгээтэй гэгдэж чамгүй өндөр хөлсөөр халаас хоослох шахам өвчиндөө шаналж зовсон иргэдэд анагаах үйлчилгээ үзүүлдэг “ Ионсей-Найрамдал” эмнэлгийн цагаан халаатны цаадах нууц илэрчээ. Тэд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтанд бүдэрч,“ Ионсей-Найрамдал” эмнэлэг хагалаа хийх эрхээ түр хасуулсан гэнэ.

Шалгалтаар эмнэлгийн зарим нэг текник хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй, ариутгалын өрөөгөө ашиглаагүй, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй, зарим шаардлагатай өрөөнд эмч сувилагч байлцуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Гарсан зөрчил дутаглаас үүдэн  эмнэлгийн дурангийн хагалгаа, оношилгоог бүр мөсөн хаасан байна.

Үүнээс гадна эмнэлгийн үйлчигээ үзүүлж байгаа гэхэд зүгээр өнгөрч боломгүй том зөрчил гаргасан нь “ Ионсей-Найрамдал” эмнэлэгт хагалгаа хийх эрхгүй Солонгос эмч ажиллаж байжээ. Эмч хүн тангараг өргөдөг ч ийм болчимгүй явдлыг хүлээн зөвшөөрч ашиг орлогоо бодсон “ Ионсей-Найрамдал” эмнэлгийнхэн энэ удаад хагалгаа хийх эрхээ хасуулаад өнгөрсөн, харин цаашид яах бол?

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих