“Авлигачин” төсвийг царцаасан УИХ-ын дарга“Шилдэг 13 улстөрч”-ийн нэгээр шалгарав

Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” улиран өнгөрч буй 2013 оны шилдгүүдийг шалгаруулах саналыг www.morningnews.mn вэб сайт, shildeg2013@yahoo.com цахиг хаяг, утсаар болон мессежээр нэг сарын туршид уншигчдаасаа санал авч, сайтаар 80 мянга, цахим хаягаар 2651, утас, мессежээр 500 орчим, нийт 84 мянга орчим олон нийтийн санал цуглуулжээ.

Энэ санал асуулгаар УИХ-ын дарга З.Энхболд “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” зэрэг хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлж, намрын ээлжит чуулганаар амжилттай батлуулснаар хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах асуудлыг хуульчилсан.

УИХ-д анх удаа “авлигачин” төсвийг царцааж, 2014 оны “авлигагүй” төсвийг батлуулсан. Мөн УИХ-ын үйл ажиллагааг телевизээр шууд цацдаг болсон. Ажаа гэгээний санаачилгаар барьж буй Цусны хавдартай хүүхдийн эмнэлгийн барилгад төрийн дэмжлэг үзүүлэх санаачлага гаргаж, 2014 оны улсын төсөвт 400 сая төгрөг суулгасан зэрэг ажил, үйл ажиллагааны үзүүлэлтээр 2013 оны “Шилдэг 13 улстөрч”-ийн нэгээр тодорсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.