СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн олон улсын байгууллагыг хуурсан уу?

iМонгол Улсын сонгуулийн төв байгууллагын тэргүүн Олон улсын сонгуулийн байгууллагын шагнал хүртэж байсан тохиолдол өмнө байсангүй гэсэн мэдээллийг СЕХ-ноос бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь ихэд сонирхол татав. Лондонд төвтэй Олон Улсын парламентын судалгааны төвөөс дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагад олгодог энэхүү шагналыг хүртэхийн тулд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон түүний удирдсан байгууллагынхан олон улсын сонгуулийн байгууллагын нарийн шалгуурыг давж, хатуу болзлыг хангасан гэх.

Гэтэл үнэн хэрэгтээ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн сонгуулийг удирдаж явуулсан ч олон газар, олон маргаан гарч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Үүнийгээ тэд олон улсын шагнал авахын тулд нуун дарагдуулсан бололтой.

Тухайлбал, өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчиж сонгогчдод мөнгө төгрөг тарааж, саналыг нь худалдаж аван байж УИХ-д суугаад байгаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн гэдгийг бүх л шатны шүүхийн байгууллагаас нотолсон. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж тэдний УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох асуудлыг СЕХ-оо шийдвэрлэх учиртай ч Ч.Содномцэрэн дарга өнөөг хүртэл дүлий дүмбэ царайлж, хэвлэл мэдээллийнхэнд үнэн бодит мэдээллийг өгөхөөс зугтааж явна.

Увс аймгийн иргэд СЕХ-нд хандаж хуульд заасны дагуу 13 сая төгрөг авсныгаа эргүүлэн өгөхийг шаардсан. Гэтэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ мөнгийг авъя хэмээж доор ажилладаг хүмүүсээ сандаргасан сурагтай. Энэ мэтээр хуулиа хэрэгжүүлж чаддагүй СЕХ-ны дарга булхайгаа нуун дарагдуулж, олон улсын байгууллагыг хулхиджээ.


URL:

Сэтгэгдэл бичих