Мисс Б.Батцэцэг: Монгол моделиуд бусад орныхыг бодвол мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байдаг. Техникийн хувьд ч тэр

Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо зохиогдсон дэлхийн миссийн тэмцээнд Монголын хацар гоо охидыг төлөөлөн оролцсон загвар өмсөгч, мисс Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Нэр хүнд бүхий томоохон тэмцээнд оролцоод ирлээ. Баргийн загвар өмсөгч, мисс бүр оролцоод байдаггүй энэ тэмцээний сонин сайхнаас ярихгүй юу?
-Монгол Улсаа төлөөлж дэлхийн миссийн тэмцээнд оролцсон тав дахь мисс нь байлаа. Энэ тэмцээнд оролцох охидын шалгаруулалтыг  “Desoft” студи дэх анкетаас сонгосон байна лээ. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн “Word Miss 2009″ нэлээд өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн гэж бодож байна.
-Таны хувьд тэмцээний аль нэг шалгаруулалтад тунж үлдэх  боломж байв уу. Ер нь тэмцээний бэлтгэлээ хэр хангасан байв?
-Миний  хувьд бэлтгэл дутмаг эсвэл аль нэг шалгаруулалтад алдаа гаргалаа гэсэн эргэлзээ байхгүй. Би дэлхийн миссээр чадах бүхнээ л хийсэн. Дээр нь өрсөлдөгч нар маань ч сайн байсан. Дэлхийн миссийн “Мисс спорт” номинацид шалгарсан Японы мисс спортын мастер цолтой юм билээ. “Мисс авьяас” өргөмжлөлийг гардсан Канадын мисс багаасаа дуурь дуулдаг байсан гэсэн. Мөн Сьера-Леоноос ирсэн гоо бүсгүй маск сольдог үзүүлбэрийг сурах гэж Хятадад жил гаруй хугацаанд амьдарсан гэж байсан.
Уг нь өмнөх жилүүдэд болсон дэлхийн миссээр үндэсний хувцасны болон авьяаслаг миссийн номинаци байсныг энэ удаад болиулсан юм билээ. Түүнчлэн үндэсний бүжгийг авьяаслаг миссийн төрөлд оруулсан гэж зохион байгуулагчид нь хэлсэн. Тэгээд ч үндэсний бүжгийг ямар нэг өрсөлдөөн, шалгаруулалт оруулаагүй. Зөвхөн үзүүлэн тоглолт хэлбэрээр л сонирхуулсан.
-Улс бүрийн гоо бүсгүйчүүд өөрсдийн үндэсний бүжгээ сонирхуулж буйг зурагтаар шууд нэвтрүүлэхэд өөрөө харагдаагүй. Монгол бүжиг бэлдсэн байсан уу?
-Тэмцээний зохион байгуулагчид 7-8 орны миссийг л  сонгож, бүжиглүүлсэн. Би авьяасаа үзүүлэх үзүүлбэрт бэлдэж амжилгүй очсон юм.
-Тэмцээний үеэр аль улсын мисстэй илүү дотно байв?
-Казахстан улсаас ирсэн мисстэй нэг өрөөнд байсан болохоор бид илүү дотно найзууд болцгоосон.
-Ямар мэргэжилтэй вэ. Өөрөө мисс эсвэл загварын тэмцээнээс бусад үеэр юу хийдэг вэ?
-”Хөхтэй хан” дээд сургуулийг төгссөн. Одоо Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байгаа. Би 16 настайгаасаа  Сингапурын “Carrie Models”, Хонг Конгийн “Elite” агентлагт гэрээгээр ажилласан.  Одоо ч гэсэн ажиллаж байгаа хэвээр л дээ.
-Тэгвэл дээрх агентлагуудад хэдий үед очиж ажиллах вэ?
-Улс бүрийн загварын улирал өөр өөр байдаг. Тухайлбал, Сингапурын загварын өдрүүд нэг, наймдугаар сард зохиогддог. Харин Хонг Конгд жилд дөрвөн удаа загварын томоохон өдрүүд болдог. Тухайн үед очиж 2-3 сар ажилладаг юм. Удахгүй явах гэж байгаа.
-Сингапур, Хонг Конгийн эдгээр агентлагуудад танаас өөр монгол охид  ажилладаг уу?
-Одоогийн байдлаар Болормаа, Энхсүрэн, Номин бид дөрөв загвар өмсч байгаа.
-Монгол загвар өмсөгчдийг гадаадынхан хэр үнэлдэг бол?
-Монгол моделиуд бусад орныхыг бодвол мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байдаг. Техникийн хувьд ч тэр.
-Учир нь гадаадад модел бэлтгэдэг 45 хоногийн курс л байдаг. Загвар өмсөгчид нь тэндээс л мэдлэгээ олж авдаг. Харин Монголд анхан, гүнзгий гэсэн хоёр шатаар бэлддэг. Хэдий манайд загварын шоу өндөр хэмжээнд хөгжөөгүй ч зөвхөн “Гоёл”-д орох гэж моделиуд нэлээд олон шалгуурыг давдаг биз дээ.
-Ихэнх монгол загвар өмсөгчид гадаадын агентлагуудад ажиллахыг илүүд үздэг. Ингэх нь олон улсын түвшинд бэлтгэгдэх давуу талтай гэж ярьдаг ч өөр ямар шалтгаантай бол?
-Мэдээж сурах зүйл их байдаг. Би анх загвар өмсөхөд илүү татагдсан. Харин одоо бол хэлний мэдлэгээ сайжруулахыг чухалчилж байгаа. Тухайн үед “Carrie Models”, “Elite” агентлаг загвар өмсөгч авах  санал ирүүлэхэд Монголоос 130 гаруй модель шалгуулахаар зургаа илгээсэн.
-Тэгэхэд, Монголоос гурван загвар өмсөгч тэнцсэний нэг нь би, нөгөө хоёр нь Д. Пүрэвсүрэн, Ж.Энхмаа нар байсан юм.
-Таны нууцад халдах гээд байна. Уучлаарай. Та гадаадын загварын агентлагт ажиллах үедээ сард хэдий хэмжээний цалин авдаг вэ?
-Тогтмол цалин гэж байдаггүй. Загварын шоунд оролцсон тоогоор цалинждаг. Нэг шоунд оролцож загвар өмсөхөд доод тал нь 300 сингапур  доллар байдаг. Энэ мэт томоохон шоунд оролцоход 1000 доллар авдаг юм.
-Загвар өмсөөд хэдэн жил болж байгаа вэ?
-Арван нэг дэх жилдээ загвар өмсч байгаа. Анх 14 настайгаасаа эхэлж  загварын дамжаанд суралцаж эхэлсэн. Анх Р.Байгаль багшид, дараа нь Эрдэнэтуяа, одоо Болормаа багшид харьяалагддаг.
Нийслэлийн 18 сургуулийн англи хэлний ангийг төгссөн. Англи, орос хэлээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг.
-Дэлхийн мисст оролцох үндсэн шалгуур нь өндөр, биеийн харьцаа, жин байх. Таных яг хэд вэ. Жингээ барих гэж хоолны дэглэм барина биз…
-177 см-ийн өндэртэй. Биеийн хэмжээ 87-60-88. 53 кг-ын жинтэй. Хоолны дэглэм бараг барьдаггүй.  Жин нэмэх гээд байвал, чихэрлэг зүйл идэхээ больж, хөдөлгөөнөө нэмэгдүүлдэг. Би алхах дуртай.
-Хэнтэйгээ амьдардаг вэ. Гэрийнхнээ танилцуулаач…
-Ээж дүү хоёртойгоо амьдардаг. Ээж багш мэргэжилтэй. Оюунцэцэг гэдэг юм. Миний аав Батбаатар гэж комиссар хүн байсан. Аав миний амьдралын бахархал байлаа.  Ми-8-ын ослоор бурхан болсон юм.
-Дэлхийн мисст оролцох дараагийн охидод сануулах  чин сэтгэлийн үг гэвэл…
-З хөөрхөн, сайхан хүүхэн явахаас илүүтэй өндөр мэдлэг боловсролтой байх нь чухал гэдгий сануулъя. Тэгээд ч хөөрхөн, сайхан явах нь насан туршых биш шүү гэдгийг хэлье. Бас амжилт хүсье.


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

You said it very well..

Сэтгэгдэл бичих