187.3 сая төгрөгийн ид шидийг ёслолын буудлагаас харж болно

Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад өнгөрсөн онд 140 сая төгрөг төсөвлөсөн. Харин энэ онд нийт 187.3 сая төгрөг зарцуулахаар болсон билээ. Жил бүр Чингисийн талбайд сүлд модыг сүндэрлүүлдэг. Энэ жилийн хувьд төв талбайн сүлд модыг босгоход 19.8 сая төгрөг зарцуулсан бөгөөд гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэл зэргийг шинэчилжээ. Үүнээс гадна сүлд модны дэргэд энэ онд шинээр хийж буй “Улаанбаатар 2013-2014” ба өвлийн өвгөнг байрлуулахад таван сая төгрөг төсөвлөсөн байна.

Энэ нь иргэдэд зураг авахуулах боломж бүрдүүлж байгаа аж. Нийслэлчүүд шинэ оноо ихэвчлэн төв талбайд угтдаг. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулдаг тоглолтод 80 сая төгрөг зарцуулахаар болжээ. Наадмын тайз, гэрэлтүүлэг, хөгжим зэрэг бэлтгэл ажлыг “Sound of Mongolia” ХХК хариуцан ажиллаж байгаа гэнэ.

Энэ жилийн үдшийн цэнгүүн өмнөх жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залууст зориулж сонирхолтой үзүүлбэрүүд хүргэхээр бэлтгэжээ. Тэдгээрийн нэг хамтлаг дуучдын тоглолтод “Lumino”, “A sound”, “Гурван охин”, “The Lemons”, “Ufo”, “Colors”, “Rec On” хамтлаг болон МУГЖ Б.Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee зэрэг рок попын 50 гаруй урлагийн уран бү тээлчийг оролцуулахаар болсон байна. Шинэ жилийн хамгийн чухал хэсэг болох ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн дөрвөн байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн шинэ оноо шинэлэг байдлаар угтахын тулд дүүрэг болгон өөр, өөрийн өнгөөр шинэ оноо угтах, иргэддээ чиг лэ сэн олон арга хэмжээ, хөтөлбөрийг зохион байгуулахаар болсон байна.

Багануур дүүрэг- 31/ХII-нд Төв талбай дээрээ болно.
Багахангай дүүрэг-31/ХII-нд 1,2-р хорооны төв талбайд 22 цагт /2 хороо тус тусдаа/
Налайх дүүрэг -31/ХII-нд Соёлын ордоны өмнө талбайд 20-22 цагийн хооронд болно.
Хан-Уул дүүрэг- 30/ХII-нд Яармагийн 2-р буудал дээр “Яармаг худалдааны төв”-ийн өмнө талбайд 16- 20 цагийн хооронд болно. /мөсөн катог, 200 хүүхдийн тоглолт/
Сүхбаатар дүүрэг- Чингисийн талбайд хамтдаа хийнэ.
Чингэлтэй дүүрэг- Тусгаар тогтнолын талбайд 31//ХII-ны 19 цагаас болно.
Сонгинохайрхан дүүрэг- 31/ХII-нд Соёмбо кино театрын өмнөх талбайд 15.00 цагт тус тус болно


URL:

Сэтгэгдэл бичих