1_1353467319

 

Энэ сарын 29, 30-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 31 болон нэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж,цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Харин өнөөдрийн хувьд нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих