Дуучин Т.Ариунаа нөхрийнхөө дагавар хүүг гомдоожээ

Одоогоос 15 жилийн өмнө “эрос” дуучин Т.Ариунаа, Сэлэнгэ аймгаас гаралтай бизнесмэн “Ноёд” группын захирал Буяндоржтой учирч, дуулиантайхан нэг гэртээ орсон. Сэлэнгийн цагдаагийн офицер Буяндорж Ариунболор гэгч гэргийтэй, Алдар гэдэг бяцхан хүүтэй байсан болохоор аргагүй. Гэсэн ч хайр сэтгэл хүчтэй болохоор тэд олны хэл ам, анхны эхнэрийн гомдолтой яриаг тоогоогүй нэг гэртээ орсон. Буяндоржийн авааль гэргийгээс мэндэлсэн хүү Алдар нь аав Буяндорж, алдартай дуучин Т.Ариунаатай хамт амьдрах болсон билээ. Энэ зун барцадтай байж, “Ноёд”-группын захирал Ц.Буяндорж Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар барьж хориод багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ үе МУГЖ Т.Ариунаа, Буяндоржийн том хүү Б.Алдар хоёр аргагүй л нэг гэр бүл болсноо харуулж, нэг нь аавынхаа төлөө, нөгөө нь ханийнхаа төлөө ёстой дуу нэгтэй тэмцсэн.  Нас нь 20 гарч яваа Б.Алдар хүү дуучин Т.Ариунааг амаа олохгүй магтаж, аргагүй л нэг гэр бүл болж чаджээ гэж самсаа нь шархирсан хүн олон.
Айл гэрт ам мурийх асуудал гарахыг алийг тэр гэхэв. “Ноёд” группын босс Буяндоржийн том хүү Б.Алдарт, асарч өсгөсөн ээж МУГЖ Т.Ариунаатай муудалцсан бололтой. Б.Алдар “Ирээдүйд хэзээ ч хүүхэддээ хойд эх гэж юу байдгийг харуулахгүй ээ. Энэ бүгд надаар дуусаасай” гэж бичжээ.

tovchoo.mn


URL:

Сэтгэгдэл бичих