Лондонд халдлага үйлдэнэ гэжээ

Аль Кайдагийн шинэ тэргүүн Сайф Аль-Адел мэдэгдэл хийхдээ Лондонд ойрын хугацаанд халдлага үйлдэх тухайгаа ярьжээ. Энэ халдлагаараа тэрбээр Осама Бин Ладены өшөөг авах аж.

Сайф Аль-Адел нь Бин Ладеныг амиа алдсанаас 15 хоногийн дараа Аль Кайдагийн удирдагчдын нууц уулзалтаар сонгогдсон юм. Тэрбээр Афганистан, Пакистанд үйл ажиллагаа явуулдаг Аль Кайдагийн асуудал хариуцдаг байжээ.

“Шинэ удирдагчийн ярьснаар Лондонд томоохон халдлага болно” гэж Аль Кайдагийн мэдэгдэлд талибаны хөдөлгөөний төлөөлөгч Эхсанулла ярьсан байна. Тэрбээр “Бид Сайф Аль-Аделд итгэж байна. Цаашид Европ тэр дундаа, Их Британид халдлага үйлдэхийг зорьж байна” гэжээ.

АНУ-ын тусгай албаныхан Пакистаны Аббаттабад хот энэ сарын 2-нд Бин Ладеныг нэгэн байшинд нуугдаж байхад нь буудан хороосон юм. Түүнийг цогцсыг далайд хаясан юм.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих