2014 он их зөнч Нострадамусын зөгнөлөөр

Байгаль орчин:

Их зөнч Нострадамус 2014 оныг сар хиртэж, харин нар болохоор улайдсан төмөр шиг харж байгаагаар бичжээ. Энэ бол галт уулсын идэвхжлээр цацагдсан үнс нурам, хий, ойн түймрийн утаанд ингэж харагдана гэсэн бололтой. Агаар мандал асар их бохирдож түймэр, галт уулсын оргилно. Мөсөн уулууд хайлж Их британи, Итали, Авсрали зэрэг арлын болон хойгийн орнууд усан дор орох аюул нүүрлэнэ гэнэ. Мөн “Их ус”-наас болж хотуудад асар их эвдрэл сүйрэл болохыг урьдчилан харжээ. Энэ “Их ус” гэдэг нь асар том давалгаануудыг хэлсэн бололтой. Энэ гамшиг Зүүн өмнөд Ази, тухайлбал Энэтхэг, Филиппин, өмнөд хятадын эрэг, Камчакийн зарим бүс нутагт болно гэнэ.

Эдийн засаг, улстөр:

Түүнийхээр бол 2014 оны эхний хагаст дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэнэ. Энэ нь дэлхийн улстөр, эдийн засгийн картад ихээхэн таагүй өөрчлөлт авчирна. Олон улсын амьдралд АНУ-ын нөлөөлөл багасч оронд нь Хятадын байр суурь нэмэгдэнэ гэнэ.
Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр экватороос өмнөх орших орнуудад асар их өлсгөлөн нүүрлэх нь.

Манай дэлхий дээр бидний аль хэдийнээ үгүй болсон гэж бодож төсөөлж байсан асар их дайнч, түрэмгийлэн дарангуйлагч гэнэт гарч ирэх юм байх. “Итгэлгүй” бүхнийхээ эсрэг зэвсэг агссан Бен Ладен шиг хүний яриа байж мэдэх юм. Ер нь их зөнчийн таамаглал, шүлгийг орчуулагчид  голдуу ямар нэгэн сүйрлийн тухай бадгууд нь зөвхөн нийгэм болон байгаль цаг уурынхаас илүүтэй улстөрийн үр дагавартай гэж байна. Үүний улмаас олон улсын хэмжээний яриа хэлэлцээрүүд нь эрч хүчээ алдаж, “хоосон яриа” болох гэнэ.

Тухайлбал Женевийн хэлэлцээр гэхэд л Леман нуурын үйл явдал үүний нэг баталгаа гэнэ. Ирж байгаа 2014 онд Нострадамус бүс нутгийн дайнуудыг олж харжээ. Энд “тэнгэр шуугиулсан зэвсэг” гэсэн нь нисэх хүчин, агаарын зэвсэг ашиглахыг хэлсэн бололтой. Ямар нэгэн христианы орон руу дайрахыг үгүйсгэхгүй гэжээ. Ностарадамус “үнэн итгэлтний үхэл”-ийн тухай хэлсэн нь үүнийг хэлж байгаа бололтой. Дэлхийн дайн гэж нэрийдэх энэ дайнд муу бэлтгэлтэй орон ихээхэн хохирол амсана гэнэ. Дайны үр дүнд Орос ихээхэн өөрчлөгдөж хүн төрөлхтөнд ихээхэн гамшиг, гай зовлон авчрах, хүчирхэг шинэ шашин дэлгэрэх юм байх.

Харин оны сүүлч гэхэд энэ бүхэн арай намдаж улс орнууд тайван байдалдаа эргэн орж, эвдрэл сүйрлийнхээ хор уршгийг арилган хүн ард нь хэвийн амьдралдаа эргэн орох юм байна. Мусульманчууд харин өнөөх л дайнч чанараа хадгалсаар байх нь. Оны сүүлчээр хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ үүсвэр бий болгох нь дэлхий дээрх амьдралыг үндсээр нь өөрчлөх эхлэл, нөхцөл болно гэжээ.

Сансар:

Ирж байгаа оныг зөгнөхдөө Нострадамус бас л өнөөх Нибиру гаригийн тухай сануулсан байна. Тэр нь энэ жил манай дэлхийтэй тун ойрхон нисч өнгөрөх юм байна. Үүний үрээр манай гариг дээр өөрчлөлт болж өдөр шөнө солигдож ч мэдэх гэнэ. Байгаль цаг уур ч ихээхэн өөрчлөгдөх бололтой. Үүнийг нь зарим эрдэмтэн манай гаригийн нэг тал нь ихээхэн хүйтэрч мөстөх бол нөгөө хэсэг нь их халуун говь цөл болох гэж тайлбарлаж байна.

Жич: Их зөнчийн таамаглалыг тайлахад гарч байгаа аймшигт үг тайлбарыг шууд утгаар ойлгох нь ташаа байж ч мэдэх. Үүнээс болж сэтгэлээр унан, нулимс дуслуулах хэрэг юун. Ухаандаа “дайн” гэдэг үгийг шууд утгаар нь ойлгох уу. Өнөөдөр энэ үг олон утгатай, одоо ч гэсэн дэлхийн дайн болж л байна, гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт. Үнэхээр хэвлэл сонин, телевиз, интернетээс  хангалттай аймшгийг олж үзэж байгаа. Их зөнч маань ийм дайныг хэлсэн ч юм бил үү.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих